“Хонхны дуу”, “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон сайхан дуугаараа та бидний сэтгэлд хоногшсон “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ. Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дуу хоолой өнөөг хүртэл аялгуут дуугаараа дамжин сонсогчдынхоо чихэнд хүрсээр байдаг.
Энэ онд тохиож буй 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж, амьд тоглолтоо хийх гэж байна.
Монголчуудын зүрхэнд хоногшсон 19 дууг амьдаар дуулах “Хонхны дуу” VIP тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 18.00 цагаас IVY ресторанд болох юм.
Тоглолтын билет цөөн тоогоор хэвлэгдсэн учир “Хонхны дуу”-тай нэг үдшийг өнгөрүүлэх үзэгчдийг амжиж захиалгаа өгөхийг урьж буй бөгөөд зөвхөн тоглолтоор хязгаарлагдахгүй олон сюрприз хүлээж байгааг уламжилж байна.
24tsag.mn
























































