Төв аймгийн Бүрэн сумын 90 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан тус сумын Монголын хөтөл гэдэг газарт ном хэлбэртэй, арслантай суурь бүхий Дуун хөшөө сүндэрлүүлжээ. Хөшөөнд АУЗ Д.Цоодолын шүлэг, УГЗ Б.Шаравын ая “Нутгийн дуу” болон яруу найрагч Н.Энхбаатарын шүлэг, Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ая “Тэргүүн хамбын нутаг” дуунууд мөнхөрсөн байна.
“Нутгийн дуу”-г Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан дуулж олны хүртээл болгож байсан бол “Тэргүүн хамбын нутаг” дууг МУСТА, дуучин А.Хосбаяр дуулжээ.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (1)