Удахгүй болох "Эх үрсийн баяр"-ын өдрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэх гэж байна. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт хөлбөмбөгийн анхан шатны арга техник, дасгал хөдөлгөөнийг зааж, хөлбөмбөгийн гайхамшигийг мэдрүүлэх гэнэ.
“Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д болно. Сонирхуулж хэлэхэд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт “MCS Coca Cola”-гийн гарын бэлэгтэй.
24tsag.mn
























































