Амьд хөгжмийн “Mоханик” хамтлагийн шинэ цомгийн баяр маргааш болох гэж байна.Энэ үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомгоо худалдаанд гаргах юм.
“Моханик” хамтлагийн фэнүүдэд сонирхуулахад, тэдний “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн болгон тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд уг тасалбараараа тэдний шинэ цомгийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.
Цомгийн баяр энэ сарын 29-нд буюу маргааш “Glamour” арт галерейд болох юм байна.
24tsag.mn
























































