Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлч, ая зохиогч С.Цогтсайхан агсаны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд байгуулахаар болжээ. Энэхүү ажлыг тус аймгийн Ардчилсан холбооны анхдагчид санаачилжээ. 1989 оны хувьсгалын үеэр дуулж байх үеийн түүхэн зургаас санаа авч тус хөшөөний зураг төсөл, макетийг нь гаргажээ. Хөшөөнд МоАХ-ны анхны тэмдэгийг мөн оруулж өгөх юм байна. Уг хөшөө нь суурийн хамт 7,3 метр өндөртэй.
Зохион байгуулагчид МоАХ-ны гишүүд, дэмжигчдээс журмын нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн хандив өргөхийг уриалж, хандивын аяныг өрнүүрсэн байна.


























































Сэтгэгдэл (3)