Холливудын жүжигчин Анжелина Жоли кино жүжигчний замналаа дуусгахыг хүсч буй гэнэ. Тэрээр энэ тухай "BBC News"-т ярилцлага өгөхдөө дурдсан байна. Нэрт кино жүжигчин одоо Клеопатрагийн амьдралын тухай киноны гол дүрд тоглохоор бэлтгэл хийж байгаа аж. Энэхүү бүтээл Жолигийн хувьд хамгийн сүүлчийн кино болж магадгүй юм. Тэрээр энэ киноны дараа үлдсэн амьдралаа өөрийн гэр бүл болон хүмүүнлэгийн ажилд зориулах гэнэ. Мөн тэрээр "BBC News"-төгсөн ярилцлагадаа зохиолч найруулагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа ярьжээ.
24tsag.mn
























































