СТА жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим 2" төслөө эхлүүлжээ. Тэрээр өнгөрсөн онд УКТЭ-ийн хүлээлгийн танхимыг
засч тохижуулсан бөгөөд төсөл энэ удаа "Эх
хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-д хэрэгжих гэж байгаа юм. Энэ талаар Г.Ундармаа "ЭХЭМҮТ-ийн “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим- Хүүхдүүдэд” төсөл 6 дугаар сарын 01-ны өдөр буюу Эх үрсийн баярын өдөр ажлаа эхэллээ. Өдөрт 585 өвчтөн, аав ээж, асран хамгаалагч нарын хамт нийт 700 гаруй хүн үйлчлүүлдэг энэхүү хүлээлгийн танхим тун удахгүй сайхан сэтгэлт олон хүний хамтын хөдөлмөрөөр цэвэрхэн, тохь тухтай, илүү хүртээмжтэй болж шинэчлэгдэх юм.
Энэ өдрөөс миний нүүр хуудасны хамтрагч, сайн үйлсийг дэмжигч та нартаа баярласан сэтгэлээ илэрхийлэхээр шийдлээ. Ажлын анхны зургийг сэтгэлээсээ гаргаж өгсөн дизайнер Зулаадаа хамгийн эхний талархлаа илгээж байна. Аз жаргалыг бэлэглэгч эрхэм анд найзууд, бидний үйлсийг дэмжигч хамтрагч нартаа амжилт бүхний дээдийг хүсье" гэжээ.

24tsag.mn
























































