Ганцхан сарын дараа монгол түмний их баяр цэнгэл болох гэж байна. Наадмын өмнө бөхчүүд тус тусын галаараа бэлтгэлдээ гардаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Завхан аймгийн "Засагт хан" дэвжээний бөхчүүд баяр хамгийн түрүүнд наадмын бэлтгэлдээ гарлаа. Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүлсэн, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, аймгийн арслан Ж.Сүхбат, Л.Лхагва-Очир, Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Т.Бэгзсүрэн, аймгийн начин Б.Даваадорж нарын 40 орчим бөх нутгийнхаа "Даян"амралтын газарт бэлтгэлд гарсан байна. "Засагт хан" дэвжээний бөхчүүд энэ сардаа нутагтаа бэлтгэл хийх бол ирэх сарын 1-нээс "Сүүж" уулын амралтад үргэлжлүүлэн сэргэлтийн бэлтгэлд гарна.
Харин энэ долоо хоногт "Увс нуур", "Булганхангай" дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарах аж.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (2)