зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр шар айраг зарах зөвшөөрлийг ETV телевиз олгож байна

2014-6-10
0
ЖИРГЭХ
Төр маань шөнийн 24 цагаас хойш хоносон хар цайнаас гашуун л бол юу ч зарж болохгүй, хаалга үүдээ барь, торгоно хаана гэж аашилдаг хэрнээ нэг аж ахуйн нэгжийн 500000-7 сая төгрөгөөр зарж буй бичгийг худалдаад авчихвал нар мандтал ажиллаж болно, худалдаж авахгүй бол 24 цагтаа хаа гэж шаардах нь өнөөгийн хууль тогтоомж, засаг захиргааны ёс зүй, хэм хэмжээ, ашиг сонирхолын зөрчил гэх мэтэд хэр нийцэж байгаа юм бол доо?
 928a26c573066b5coriginal   Монголчууд төдийгүй дэлхийн улс орны хүмүүс спорт, тэр дундаа хөлбөмбөгийн тэмцээнийг хамгийн ихээр шимтэн үздэг болоод удаж байна. Тийм ч учраас дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулахыг хүсэгчид олон арван шалгууртай нүүр тулдаг. Хэрэв тухайн улс хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нутагтаа зохион байгуулах эрхийг авч чадвал өндөр хариуцлагатай тулах ч энэ хэмжээний ашиг, орлогыг авчирдаг гэхэд болно.  Адаглаад тухайн улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр орлогын нөөц бүрддэг гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Тэгвэл тэр бүр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг яг дэргэдээс нь үзэж, сэтгэл ханамжийг авч чадахгүй хүмүүс цөөнгүй бий. Харин тэдгээр хүмүүст зориулж яг дэргэдээс нь үзэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх үүрэгтэй  “цэнхэр дэлгэц” гэж бас байна аа.  Тиймээс дэлхийн хэмжээнд болж буй, хүмүүсийн сонирхолыг асар их татдаг тэмцээн уралдаан, олимп, дэлхийн аварга шалгаруулах гээд л томоохон хэмжээний гэсэн тодотголтой бүгдийг  шууд дамжуулах эрхийг авахаар орон орны телевизүүд ч хамаг л арга сүйхээгээ ашигладаг.
Яг л нутагтаа аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж буй улс шиг бусдаас илүү давуу эрхийг олж авахаар телевизүүд ч багагүй шалгууртай тулгардаг гэхэд болно.

Тэгвэл энэ удаагийн Бразилд болох хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг манай улсаас ETV телевиз  авсан. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авсан цорын ганц телевизээр ETV-г цоллосон. ЕТV-г МҮОНРТ-ээс багагүй асуудлыг дагуулж ажлаа өгсөн Ч.Даваабаярын телевиз гэдгээр нь хүмүүс ч андахгүй.

Тэгвэл уг телевизийнхэн хөлбөмбөг дамжуулах эрхийг ганцаараа давуу эрхтэйгээр аваад зогсохгүй бусдад “эрх” олгох мөнгөний ажлыг ч хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн аваргыг шууд дамжуулах ETV телевизийг тохируулан үзэгчид, үйлчлүүлэгчдийг "татаж" ажиллах паб, караоке, лоинж, задгай талбай, цэнгэлдэх зэрэг газрууд “зарим” эрхээ ETV  телевизээс авах ёстой болж байгаа гэнэ.

Манай улсад хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг гэрээсээ бусад газар үзэж байгаа хэн боловч архи согтууруулах ундааг дуртай цагтаа хэрэглэх хориотой байдаг. Өнөөх архидан согтуурахын эсрэг хуулиндаа шөнийн 00.00 цагаас хойш ямар ч олон нийтийн цуглардаг газар архи согтууруулах ундааг хэрэглэж болохгүй журмыг тусгасан.

Гэтэл ETV телевизэд хуулиас гадуур зүйл хийхийг эрх баригчид зөвшөөрсөн байгаа нь зарим иргэдийн гайхширлыг төрүүлж байна. Тодруулбал, уг телевизээс 500000-7 сая төгрөгний бичгийг худалдаж авсан аж ахуй нэгж өглөө болтол ажиллаж архи согтууруулах ундаа зарж, яаж л бол яаж ашиг олж болох нь ээ. Үнэхээр энэ нь хууль тогтоомж зөрчөөгүй юм бол одоо юунд ажилладаг хэдийгээ торгож гүйдэг юм бол гэж иргэд ярьж байна.

Энэ тухай “Үндэсний тойм” сэтгүүл дээр ч цохон тэмдэглэжээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шөнө дөлөөр бүү хэл өглөөний 07.00 цаг хүртэл шар айраг, дарс зарах эрхийг зарж байгаа юм байна. Даанч төр маань шөнийн 24 цагаас хойш хоносон хар цайнаас гашуун л бол юу ч зарж болохгүй, хаалга үүдээ барь, торгоно хаана гэж аашилдаг хэрнээ нэг аж ахуйн нэгжийн 500000-7 сая төгрөгөөр зарж буй бичгийг худалдаад авчихвал нар мандтал ажиллаж болно, худалдаж авахгүй бол 24 цагтаа хаа гэж шаардах нь өнөөгийн хууль тогтоомж, засаг захиргааны ёс зүй, хэм хэмжээ, ашиг сонирхолын зөрчил гэх мэтэд хэр нийцэж байгаа юм бол доо?

Эх сурвалж: Үндэсний тойм №23

Монгол Улсын үндсэн хуулинд хүн төрөлхтний соёл иргэншлийн нийтлэг ололтыг хүндэтгэнэ гэсэн зарчим байдаг. Энэ зарчмыг бодолцоод С.Батболд Ерөнхий сайд байхдаа 2012 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шөнийн цагаар хөлбөмбөгийн тэмцээн үзүүлж байгаа газруудад шар айргаар үйлчлэхийг зөвшөөрч байсныг та бүхэн санаж байгаа байх.  Энэ нь архидан согтуурахыг эсрэг хуультай нийцээгүй ч дээрх зарчмаас гажаагүй.
 Гэтэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл хувийн компанид хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг өгсөн. Улмаар тэр зардлаа нөхөхийн тулд тухайн телевизээс зөвшөөрөл өгсөн газруудад төрийн шийдвэрээ зарах гэж байна.

Д.Дуулим


0
ЖИРГЭХ
Санал болгох
“Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
1960-аад оны дэлхийн рок хөгжмийн ерөнтөнц Бент Режийн нүдээр...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.26.193.5)
    etv davaabayrtaigaa mongoloos zailj hujaaruugaa toniltsgoo
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.6)
    БОЛЬЁ ОО
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    batvvl l hor nairuulj bga biz
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    uugaad l vzeed l bj dee axaxax
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    goe goe shar airag uugaad footballaa vzeed l
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.54.210)
    Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл хувийн компанид хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг өгсөн. Улмаар тэр зардлаа нөхөхийн тулд тухайн телевизээс зөвшөөрөл өгсөн газруудад төрийн шийдвэрээ зарах гэж байна.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.5.241)
    Шар айраг юм чин яахаараа өглөө болтол зарж болдоггуй юм бэ? Тэр архиа л хориглоно биз.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • saka (202.179.20.211)
    har amia bodoj gantsaaraa ih mongo tolj awsan in ETV buruu. ETV erh zarah zowshoorol ogdog gazar bish. hen yugaa uzeh in huni erh. hunii uzeh harah medeelel olj awah erhiig mongon toboroor hyazgaarlahiig horigloson bdag. huulind ETV gees zowshoorol awah yostoi gesen zaalt bhgui
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    БОЛЬЁ ОО
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ болон тэдний шинэ тоглогч Сontrolez-ийн IEM Chengdu 2025 болон BLAST Rivals Fall 2025 тэмцээн дэх үзүүлэлт
    4 цаг 14 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
    12 цаг 43 мин
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
    12 цаг 56 мин
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
    14 цаг 0 мин
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
    14 цаг 14 мин
  • Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
    14 цаг 28 мин
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    Уржигдар 21 цаг 28 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    Уржигдар 16 цаг 59 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    Уржигдар 16 цаг 42 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    Уржигдар 15 цаг 05 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    Уржигдар 14 цаг 19 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    Уржигдар 14 цаг 09 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    Уржигдар 13 цаг 32 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    Уржигдар 12 цаг 40 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
24 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК