"Танилцъя охин", "Чиний зураг" зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийн эзэн дуучин Л.Байзда энэ сарын 20, 21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд тоглолт хийх гэж байна.Тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтондоо тэрээр өөрийн хит болсон бүтээлүүдээс гадна сүүлийн үеийн уран бүтээлүүдээ үзэгчидэд хүргэх юм.
Тоглолтод амьд хөгжмийн “Тоник” хамтлаг, “Гурван бүдүүн”, “Fly”, “Sync” зэрэг хамтлаг дуучид оролцох гэнэ.
Л.Байздагийн хувьд 20 жилийн турш 100 гаруй бүтээл гаргасан байдгаас 80 орчмыг нь өөрөө зохиосон байдаг.
24tsag.mn
























































