"Очир фильм" студи, "Монгол медиа" группын хамтын бүтээл "Хамгийн сайхан нь" уран сайхны киноны нээлтийн тов гарлаа. Тус киноны ерөнхий найруулагчаар О.Батзориг, продюсераар Б.Амгалан нар ажилласан байна. Харин дүрүүдэд "Опозит" хамтлагийн гишүүд А.Гантулга, Г.Энэрэл нар болон А.Орхонтуул, Р.Адъяа, Ц.Цэрэнболд нар тогложээ.
Хайр дурлал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буй залуусын тухай "Хамгийн сайхан нь" УСК энэ сарын 14-нөөс буюу нөгөөдөрөөс үзэгчдийн хүртээл болох юм.
24tsag.mn
























































