"Universe Best Songs" олон улсын дууны наадам үе үеийн шилдгүүдийнхээ дунд нөхөрсөг уралдаан явуулж буй. Тэгвэл тус уралдааны ялагчийг тодруулах гала тоглолт энэ сарын 20, 21-нд “UB palace”-ийн тоглолтын их танхимд болох гэж байна. “Best of the best” нэртэй тоглолтын үеэр шилдэг уран бүтээлч тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн БНСУ-д болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн эзэн болох юм.
Дашрамд сонирхуулахад “Best of the best” тоглолтын тасалбар 15 мянган төгрөг ажээ.
24tsag.mn
























































