Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтрахаар болжээ. Тодруулбал хөгжимчин бүсгүйчид энэ сарын 28-нд монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүтсэн “Clorious Mongolia” хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Тэд монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг "Memory" поп оркестраар түрлэг нэмэн эгшиглүүлэх гэнэ.
Мөн энэ үеэр гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэх ажээ.
“Clorious Mongolia” хөгжмийн тоглолт энэ сарын 28-ны 19.00 цагт “MSM” компанийн show room-д болох юм.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (1)