МУГЖ, "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өнгөрсөн наадмаар "Морин хуур, Толин хул" тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон билээ. Улмаар үзэгчид түүнээс энэхүү тоглолтоо жил бүр хийж байхыг хүссэн бөгөөд энэ жилийн "Морин хуур, Толин хул -2" тоглолтын тов гарсан байна. Түүний тоглолт ирэх долдугаар сарын 10-ны өдөр 18.00 цагаас "UB PALACE"-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм.
Дашрамд сонирхуулахад энэ нь түүний Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш бие даан хийж буй анхны тоглолт аж.
24tsag.mn
























































