Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтарч “Clorious Mongolia” тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл хөгжимчин бүсгүйчид тоглолтынхоо талаар мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:30 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд болох юм. Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүтсэн “Clorious Mongolia” хамтарсан тоглолт энэ сарын 28-нд болохоор товоо зарласан бөгөөд ингэхдээ Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг "Memory" поп оркестраар түрлэг нэмэн эгшиглүүлэх гэнэ.
Мөн энэ үеэр гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлогийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэх ажээ.
“Clorious Mongolia” хөгжмийн тоглолт энэ сарын 28-ны 19.00 цагт “MSM” компанийн show room-д болох юм.
24tsag.mn
























































