Монгол
Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой - See
more at: http://politics.time.mn/content/36.shtml#sthash.OELyd1VZ.dpuf
Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд соёлын солилцооны тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтыг Японы “Tradition Japan” ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн жил бүрэн уламжлал болгохоор төлөвлөсөн байна.Тоглолтод Японоос ардын урлагийн хамтлаг дуучид оролцох бол манай улсаас ардын урлагийн “Домог” хамтлаг, Төрийн соёрхолт дуучин Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ.
Мөн энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд Японы ард түмэнд олон жил өв уламжлагдан ирсэн Тайко бөмбөрийг гардуулахаас авахуулаад үндэсний “Кимоно” загварын шоу ч болох юм байна.
Тоглолт маргааш буюу энэ сарын 24-нд 19.00 цагаас ДБЭТ-ын тайзнаа болох юм.
24tsag.mn
























































