УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард Косово улсад болсон ганц хүний жүжгийн наадмаас гранпри шагнал хүртсэн билээ. Тэрээр энэхүү наадамд Оросын зохиолч Нина Мазурийн зохиол, УГЗ Б.Баатарын найруулсан “Эдит Пиаф” жүжгээрээ оролцсон юм. Тэгвэл жүжигчин бүсгүйн авсан шагнал Засгийн газраас өгдөг мөнгөн шагналаас 65 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангасан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэсэн бөгөөд маш баяртай байгаагаа ч илэрхийлээд авчээ.
Сонирхуулахад тэрээр дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрхтэй болсон юм.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (1)