Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зуны улиралд хөлөө хэрхэн арчлах вэ?

2014-6-29
0
ЖИРГЭХ
Зун хөлөө хэрхэн арчлах тухай цогц зөвлөгөөг хүргэж байна.
foot-1        Зуны улиралд хүний хөл ихээхэн арчилгаа шаарддаг. Учир нь зун бид бусад улирлыг бодвол амьдралын идэвхтэй уур амьсгалд орж, явдал суудал ч ихэсдэг. Энэ нь мэдээж хэрэг хөлд очих ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Иймд зун хөлөө хэрхэн арчлах тухай цогц зөвлөгөөг хүргэж байна.

Хүний хөл нь хамгийн их ачаалал авдаг учир амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу, ноосон оймс, арьс ширэн болон хөлд яг таарсан гутал хамгийн чухал. Зуны цагт аль болох хөл нүцгэн явах, нар салхинд ил байлгах нь ашигтай. Цусны эргэлтийг сайжруулахын тулд унтахдаа хөлөө яльгүй өндөрлөвөл зүгээр. Хөлийн дасгал хөдөлгөөнийг байнга хийхээс гадна лаврын навч, цай, таван салаа, хусны навч, хамба шарилж, царсны холтосны ханд эсвэл марганцын сулхан уусмалаар тогтмол угаавал хөлөрдөггүй. Хөлийн хумсыг буруу авснаас эсвэл хэт бариу гутал өмссөнөөс болж хумс нь хажуу тал руу шигдэж ургадаг. Энэ нь мэс засал хийлгэхэд ч хүргэх аюултай тул хумсыг зөв авах нь маш чухал. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж, зөөлрүүлсний дараа дугуйруулж биш харин тэгш авах хэрэгтэй. Хөлөрдөг хөлийг хүйтэн бүлээн усанд 1-2 минутаас эхлээд 10 минут хүртэл хугацаагаар байнга дүрж байх нь маш тустай. Оймсоо өдөр бүр соль, өглөө бүр бүлээн усаар хөлөө угааж байхыг зөвлөе. Хөлийн эврийг цэвэрлэх зориулалтын шингэн бодис болон тусгай лент байдаг. Эврийг тойруулан эрүүл арьсаа хамгаалж эмнэлгийн лент наагаад, эвэр дээр нь зөөлрүүлөх лентээ наагаарай. Усанд орохдоо эвэр арилгах сойзоо үрж цэвэрлэж болно. Хөлийн үсийг арилгахад таван хувийн устөрөгчийн хэт исэл ашигладаг. Эмийн санд байгаа гурван хувийн устөрөгчийг тав болгохийн тулд 100 гр гурван хувийн устөрөгчийн хэт исэлд гидроперитийн 2-3 ширхэг таблетка уусгана. Энэ уусмалаасаа 1-3 цайны халбагыг авч 3-5 дусал наштирын спирт юм уу, жаахан саван холиод хөвөнд шингээж хөлийн үсийг 2-3 удаа арчаад хаттал нь байлгана. Энэ аргыг олон дахин давтан хийсний дараа үс цайрч, хугарч унана. Бүр арилах тал ч бий. Хөлийн эвэршсэн хэсэгт нимгэн хэрчсэн сонгино нааж, гялгар уут тавиад бинтээр боож хоноод өглөө нь бүлээн усаар угааж тальк цацаж байвал зөөлөн болохоос гадна хөлөрдөггүй.

Хусны үйсэн улавч хөлийн чийгийг арилгадаг

Хөл хөлрөх нь хувь хүний онцлогоос хамаардаг ч тухайн хүний амьдралыг ч сүйтгэх чадвартай. Жишээ нь, та айлд зочлон очихдоо нойтон хөлнөөсөө болж оймсоо нууцаар тайлалтай биш. Хөлийн уланд хөлсний булчирхай маш их байрладаг учир нян үржвэл франц үнэртнээс огт өөр үнэр гаргана гэсэн үг. Тиймээс гараа хумин суулгүй үүнтэй тэмцэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд танд хялбархан зөвлөгөө өгч байна.
foot-1
Хөлөө тогтмол угааж бай. Хөлөө савантай усаар угаах нь хамгийн сайн арга. Ихэнх хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийнхөө улыг үрэлгүй орхидог. Гэтэл энд нян маш ихээр үлддэг байна.

Хөлөө хатаа. Хөлөө угаасныхаа дараа сайтар хатаах хэрэгтэй. Ялангуяа хуруунынхаа завсрыг мартаж болохгүй. Чухам энэхүү чийгтэй орчинд л эвгүй үнэр гаргагч нян үрждэг юм. Илүүдэл бүхнийг арилга. Хуримтлагдаж зузаарсан, үхэжсэн эсүүд үнэр гаргагч нянгуудын хамгийн таатай орчин болдог. Тиймээс өсгийд хуримтлагдсан эвэр, илүүдэл арьсаа авах хэрэгтэй. Ингэхийн тулд усанд орохдоо хөлийн улаа тусгай үрүүрээр үрээрэй.
Оймсоо сайн соль. Хөлөөс гарч байгаа эвгүй үнэр таныг зовоогоод байвал өдөрт 2-3 удаа оймсоо соль. Дезодрант ашигла. Хэрвээ та трико өмссөн бол өдерт хэдэн удаа солиход хүндрэлтэй байх. Энэ үед хөлс дарагч түрхэх нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь хөлс дарагч алюмины оксидтой байх ёстой.

Гутлаа соль. Нэг гутлыг хоёр хоногт нэг удаа өмсөхийг хичээ. Энэ үед гутал бүрэн хатдаг.

Гутлаа угаа. Пүүз, кет авахдаа худал- дагчаас нь угааж болох эсэхийг асуу. Хэрвээ болох бол сард нэг удаа угаалгын машинд хийчихэд зүгээр. Энэ нь гутал дотор үржсэн нянг устгадаг.

Хөлрөлтийн эсрэг ардын эмчилгээ

Царсны үндсийг авч нунтаглаад оймс, триконы дотор хийнэ. Энэ аргыг хөлрөлт зогстол хэрэглэнэ. Маш их хөлөрдөг хүмүүс шар дэрний ханд уүхыг зөвлөж байна. Хөлөө өдөрт хэдэн удаа хүйтэн усаар угаана. Аль эсвэл унтахын өмнө марганецын уусмалтай саванд 10 минут хөлөө дүрэх хэрэгтэй. Гуталд хусны үйсээр улавч хийж тавина. Түүнчлэн давстай бүлээн усаар хөлөө угаагаарай.

Зуны улиралд хөлөө илүү арчлах шаардлагатай
Байгальд түшиглэн арчлах
Юуны түрүүнд, хөлөндөө байгалийн өвөрмөц боломжийг ашиглан иллэг хийх хэрэгтэй. Наран шарлагын газрын элс, ногоон нугын зүлгэн дээр хөл нүцгэн яв. Халсан элс, чийг даасан шүүслэг сэрүүн өвсөн дээр явах нь зөвхөн хөл тедийгүй бие организмыг эрүүлжүүлэх, стресс тайлах хамгийн сайн бигнүүр, эмчилгээ болдог. Үүнээс гадна халуун элс нь өөрөө байгалийн хамгийн шилдэг гуужуулагч юм. Тиймээс үнэтэй гоо сайхны салонд бүтэн сарын турш педикюр хийлгэх гэх шаардлагагүй болно.

Сэрүүцүүлэх арчилгаа
Зуны халуунд өдөржин явсны дараа хөл хавагнадаг. Ийм үед оройдоо хүйтэвтэр усанд хөлөө дүрж сэрүүцүүлэх хэрэгтэй. Гэхдээ бүр даартал нь хэт удаан байлгаж болохгүй гэдгийг анхаараарай. Зуны хэт халуунд ийм сэрүүцүүлэх арчилгаа нь тун тустай бөгөөд бие организмыг чангаруулах эерэг нөлөөтэй. Түүнчлэн өөртөө байнга педикюр хийж байх нь хөлд нэг ёсны иллэг болж өгдөг юм.

Иллэг хий

Хөлөндөө орой бүр тос түрхэн иллэг хийж занших хэрэгтэй. Хөл арчилгаа, педикюрын бүрэн хэрэгслийг та гэртээ байлгахын зэрэгцээ тусгай зориулалтын иллэгийн тоноглол заавал худалдаж аваарай.

Хөлийн эврийг хэрхэн арилгах вэ?

Зуны ид халуунд бид хүссэн, хүсээгүй онгорхой углааш, сандаал өмсдөг. Энэ нь хөлөө, тэр тусмаа хөлийн хуруу, хумсаа өдөр бүр уйгагүй арчлах шаардлагатай болгодог. Хөлөө сайн арчилсан үедээ дэгжин хийцтэй ганган шаахайгаа санаа зовох зүйлгүй омог бардам өмсөх болно шүү дээ. Гэвч зуны улиралд хүн бүр л хөлийн эвэр гэсэн таагүй асуудалтай тулдаг. Ялангуяа моодны бариу шаахай өмсөх үед хөл хөөж барьснаас холгож, хөлийн чигчий хуруу, өсгий гээд өөр бусад хэсгүүдэд эвэр үүсдэг. Ийм эвэр үүсэхээс хэрхэн сэргийлэх, хэрхэн арчлах шаардлагатай юм бол. Ардын уламжлалт ухаанд хөлийн эврийг арилгахад сармис хамгийн шилдэг хэрэгсэл гэж үздэг байна. Үүний тулд нэг хумс цэвэрлэсэн сармисыг эвэр ургасан хэсэгтээ тавьж, дээрээс нь хуруу лент наах хэрэгтэй. Ингэж наагаад унтахад өглөе нь хөлийн эвэр ул мөргүй алга болсон байхыг та анзаарах болно. Бас эмийн сангаас хөлийн эвэр арилгахад зориулсан тусгай шингэн, наалт ч авч хэрэглэж болно. Эвэр гарсан хэсгийн арьсан дээр 50 хувийн салицилинтай лент наах буюу 10 хувийн салицилин болон сүүний хүчлийн уусмалаар олон дахин арчиж болно.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    1 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    3 цаг 8 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    7 цаг 9 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    7 цаг 25 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 4 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    10 цаг 9 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    10 цаг 21 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    10 цаг 27 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    10 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    10 цаг 54 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    10 цаг 59 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    11 цаг 12 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    12 цаг 12 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    12 цаг 20 мин
  • ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо
    12 цаг 27 мин
  • Битүүний барилдаанд "хоёр битүү морь" хоёр давлаа
    13 цаг 27 мин
  • Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын Сар шинийн баярын мэндчилгээ
    13 цаг 27 мин
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    Өчигдөр 19 цаг 23 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК