"Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн Фантастик продакшн, Монголын соёл урлагийн менежментийн холбоо, F студитэй хамтран уран сайхны кино бүтээж байна. "Миний ах атаман" нэртэй адал явдалт уран сайхны киноны зохиол, найруулга дээр Б.Тамир ажиллаж, гол дүрүүдэд М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглож байгаа гэнэ.
Киноны зураг авалтын явц 80% тай явж байгаа бөгөөд ирэх 9-р сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.
24tsag.mn
























































