Монгол улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмаар “Монгол туургатнуудын бүжгийн их наадам”- д зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга оролцохоос гадна ОХ-ны Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны үндэстнүүдийн бүжгийн гайхамшгийг наадамчин олондоо хүргэх болно.
Тус бүжгийн наадам нь энэ сарын 10-13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд оролцогчид тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж.
24tsag.mn
























































