УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д
нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачилан батлуулсан. Уг хуулийн дагуу
далай аварга цолыг хассан юм. Тэгснээр даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр
хоёр дархан аварга цол хүртэх нь тодорхой болсон. Тэгвэл өнөөдөр 11.00
цагаас МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд дархан аварга цол тэмдгийг
нь олгохоор болсон байна. Мөн шинэ хуулийн дагуу улсын арслан
Д.Мөнх-Эрдэнэ аварга, гарьд Б.Гантогтох арслан цолоо өнөөдөр авч
магадгүй гэнэ.Шинээр батлагдсан хуульд үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгохоор болсон юм.
Дашрамд сонирхуулахад А.Сүхбат аварга улсын их баяр наадмаас өмнө дархан аварга цолоо авчихвал ард түмнээ хүндэтгээд барилдана гэж байсан билээ.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (3)