Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадамд барилдаж байгаа Увс аймгийн Наранбулаг сумын харъяат аварга О.Балжинням 4-ийн даваанд өвдөг шороодлоо. Тэрээр Архангий аймгийн “Бөх билэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Бадарчид уналаа. Ингэснээр аваргуудаас А.Сүхбат, О.Балжинням хоёр наадмыг орхиод байна.
А.Сод /24tsag.mn/
























































