Хүй долоон худагт дааганы уралдаан болж, 280 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга даага түрүүллээ.Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Ганбаатарын хар, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хул, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравийн Бадраагийн хүрэн зээрд даага тус тус хурдалжээ.
24tsag.mn
























































