Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн хүчит бөхийн барилдааны 8-ийн даваа эхлэхэд боллоо. Наймын давааны ам авсан байдлыг танилцуулья. Говь-Алтай аймгийн Чандмана сумын харъяат Улсын гарьд Н.Ганбаатар Завхан аймгийн Идэр сумын харъяат Улсын начин Ш.Жаргалсайханыг амлаж барилдахаар болов. Ингэснээр Архангай аймгийн Хашаат сумын харъяат Улсын заан Ч.Санжаадамба Увс аймгийн Ховд сумын харъяат Улсын харцага Н.Батсуурьтай тунаж барилдахаар болов.
24tsag.mn

























































