Монголын тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх Улсын харцага Н.Батсуурь 9 давж түрүүлсэн. Тэрээр наадамд түрүүлснийхээ дараа “Монгол орон, төрсөн нутаг минь түшиж ийм сайхан цол авсандаа баяртай байна. Даваа бүхэндээ хичээж барилдсан. Гэр бүл, аав ээж, нутгийнхандаа бүгдэд нь баярлалаа. Энэ хүмүүсийнхээ хүч дэмээр, улсын арслан цолыг хүчээрээ авлаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.
24tsag.mn


























































Сэтгэгдэл (4)