Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол орны аялахад тохиромжтой газрууд №3

2014-7-17
0
ЖИРГЭХ
24tsag.mn сайт Монгол орныхоо аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй газруудыг цувралаар хүргэж байгаа.
        24tsag.mn сайт Монгол орныхоо аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй газруудыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа бид Сэлэнгэ, Дархан-Уул, Төв гэсэн аймгуудыг сонгон авлаа. Эдгээрийн ихэнхи нь үзэсгэлэнт сайхан байгальтай газрууд байгаа бол үлдсэн хэсэг нь түүхэн дурсгалт газрууд юм. Ингээд таныг аялж амрах газраа сонгоход бидний бэлтгэсэн мэдээлэл бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.

Сэлэнгэ аймаг
сэлэнгэ
Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Сэлэнгэ мөрөн нь 26 зүйлийн загастай.
ээж мод
Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Бурханы шашны томоохон хийд юм. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.
ээж мод
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ.
ээж мод
Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайд, Монгол, Оросын хилийн зурвасаас наахна байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайхны хөтөл хэмээх газар бий. Эл хөтлийг өмнө нь Тэмээн хүзүүтийн хоолой хэмээн нэрийддэг байжээ. Харин Д.Сүхбаатар жанжин үүгээр өнгөрөхдөө “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас Сайхны хөтөл хэмээн нэрийдсэн аж. Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Эл хөтөлд “Сайн эрсийн хээрийн гэр” хэмээх агуй бий.
ээж мод
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм.
ээж мод
Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд д.т.д 1150 м-ийн өндөрт ХӨ 49,01 ЗУ 107,33 солбицолд оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.
ээж мод
Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум . 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм. Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм , Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
ээж мод
Ерөө гол.
ээж мод
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Баруун талын уулын энгэр бэлд орчин үеийн хөшөөт цогцолбор бий. Үүнд Чингис хааны хатан Хуланд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.
ээж мод
Дархан уул аймгийн Зулзагын гол түүний эрэг дагуу гүнзгий хавцал үүсгэн тогтсон тахилгат Орвон толгой буюу Зочин толгой нь Дархан хотоос 25 орчим км зайтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар. Энд нарсан ой, намуухан урсах гол, налайж хэвтэх элс, нарийсан тогтсон цавчим хавцал гээд л бүгд байна. Зулзагын гол том том үхэр чулуутай хавцлаар хожигнон урссаар манай түүхийн нэгэн чухал үйл явдлын гэрч болон урсах Хүйтэний голтой нийлнэ.

Төв аймаг
ээж мод
Хустай нуруу ямархуу сонин сайхан газар болохыг ямар ч үгнээс илүү илэрхийлэн харуулж, илтгэн тодруулах хэдэн тоог одоо хэлье. Энд 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг. Энэ олон зүйлийн ургамал дунд халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий зэрэг 44 зүйл хөхтөн амьтад амьдарч, харин тэдний дээгүүр нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу дүүлэн ниснэ.
ээж мод
Манжийн Энх Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулсан Гүнжийн сүм. Гүнжийн бунханы цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1940-өөд онд Дотоодыг хамгаалах газрынхан энэхүү онгоныг хөндөж эд өлгийн зүйлсийг авсан байна.
ээж мод
Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг.
ээж мод
"Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэн.
ээж мод
Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших  Цогт тайжийн бичигт хадны 386 жил  тохиож байна.  Цогт тайж 1624 оны намар  ан хийж яваад авга эгчийгээ санан  бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
зоргол хайрхан
Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно.
Eej had40
Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг Ээж хад байгаа одоогийн газарт, эрт үед нэгэн эмгэн 4 хөх ямаатайгаа амьдран суудаг байжээ. Гурван хөх ямаагаа өвөл зунгүй сааж аж төрдөг байжээ. Тэр ч байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд сүүнээсээ илүүчилдэг байжээ. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж “ээж” гэж дууддаг байжээ. Ийнхүү амьдран суусаар нэгэн шөнө эмгэн суугаараа насан эцэслэж том чулуу болон хувирчээ. Гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд гурван хөх чулуу болон тогтсон гэх домогтой ажээ. Эмгэнийг нас барахад хүмүүс ихэд харамсан гашуудаж уг чулууг “ээж хад” хэмээн хүндэтгэн дууддаг болжээ.  Мөн ээждээ үргэлж өргөл барьж өргөдөг болжээ. Ээж хаданд ирсэн эмэгтэй хүн ээжийн баруун чихэнд, эрэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэн гуйдаг болсон гэнэ.
горхи тэрэлж
Горхи тэрэлж нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм.
ээж мод
Мэлхий хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад гэдэг нэртэй байв. Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан бөгөөд нэг удаа Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугджээ. Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хоргодоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ. Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон нээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • tj (124.158.119.26)
    fuck you hhahhhah
    2022 оны 11 сарын 29 | Хариулах
  • chuka (180.149.98.42)
    mongol ornii shan gazruudiin negeehen heseg bna...baruun aimguudaar bas ih ym bii shvv
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Ganbold (202.55.191.34)
    Olon niited medeelel hurgeh gj bga bol uzweriinhee tailbariig zuv bicheed surchihaach !!!!!
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
    • Sain ah
      Solioroo hugshuun taalagdhgui bgaa bol en site ruu bitii otj ire
      2014 оны 07 сарын 17
  • Ganbold (202.55.191.34)
    zuv tailbar bichilde, Chinggisiin morit hushuunuus Burhan haldun, deluun boldog, Huduu aral haragdlaa yu??? bas yu genuu Gunjiin sum genuu Ter sum sum chin Altan-ulgii uuliin uvurt baidag yum shde!!! Tuuhee bolon uzmeriinhee tailbariig medehgui bol yadaj google-s zuv medee olj unshaach Umnuus ni ichij uhmeer yum bichihii !!!!!!!!
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • bi (103.26.193.20)
    ingeel boloo yu baga l medruulj taniltsuulj bna. kjkb;kj ytj zuusen bolj bna
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    хэлэх ч үг алга даа ийм сайхан нутгаараа бахархахгүй байхыг арга байхгүй
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.100.202)
    Ээж хад 4 ямаатай юмуу 3 ямаатай юмуу
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.11.194.78)
    busad gazruud ni haana bnaa. Selenge tuv ailmgiig ni oruulsan bnshd
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
    • цувралаар оруулж байгаа болно.
      2014 оны 07 сарын 17
  • Зочин (202.55.180.8)
    end dandaa humuusiin meddeg yamnii gazruud bn aa. Uur sonirholtoi baruun aimag bolon goviin uzesgelent gazruudiig taniltsuulahiig husie.
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    2 цаг 16 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    2 цаг 32 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 11 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    5 цаг 16 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    5 цаг 28 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    5 цаг 34 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    5 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    6 цаг 1 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    7 цаг 19 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    7 цаг 27 мин
  • ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо
    7 цаг 34 мин
  • Битүүний барилдаанд "хоёр битүү морь" хоёр давлаа
    8 цаг 34 мин
  • Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын Сар шинийн баярын мэндчилгээ
    8 цаг 34 мин
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    22 цаг 10 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК