Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийнхан ОХУ-ын Красноярск мужийн Шушенский хотноо болж өндөрлөсөн “Мир Сибирь 2014” наадмаас "Гран при" шагнал хүртжээ. Ардын урлагийн хамтлагууд төдийгүй гоцлол хөгжимчид, дуучдын ур чадварыг сорьдог алдартай энэ наадамд 10 гаруй улсын уран бүтээлч үндэсний урлагийн бүтээлээ толилуулсан байна.
Түүнчлэн хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөр алтан медаль, морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль тус тус хүртжээ.
24tsag.mn

























































