Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ жилийн наадмаас цол хүртсэн хүчтэнүүдийн амжилтуудаас

2014-7-19
0
ЖИРГЭХ

2014-07-12turuu_bigШинэ цолтнуудыг танилцуулж байна.

НАМСРАЙЖАВЫН БАТСУУРЬ

1987 онд төрсөн, өнөө жил 27 настай. Өвөө нь 1950 оны улсын наадмаар дархан аварга Ш.Батсуурийг улсын наадамд 3 жил дараалан үзүүрт үлдсэн байхад нь 5-ын даваанд орхиж байсан Жотойн Гэлэг начин бөгөөд Гэлэг начны 7 хүү долуул улс аймгийн алдар цолтой бөхчүүд болсон агаад тэдний хамгийн өндөр цолтой нь шинэхэн арслангийн аав Намсрайжав харцага юм. Мөн 1980 оны Москвагийн олимпийн хүрэл медальт МУ-ын начин Равдангийн Даваадалай начинтай ээжийнхээ талаар их ойрхон ах дүү гэнэ.

Залуу арслан анх 2007 онд аймгийн начин цолд хүрсэн агаад улсын баяр наадамд жил дараалан 3 давж улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Б.Ганбат нартай оноолт таарч шороодож байсан бөгөөд 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд улсын харцага улсын гарди Д.Рагчаа, улсын харцага Ө.Даваабаатар нарыг шороодуулж аймгийн арслан цолд хүрсэн байна. Өнгөрсөн онд улсын наадмаар а.х.а Б.Одгэрэл, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Л.Цэрэнтогтох нарыг дараалан шороодуулж “Монгол улсын харцага” цолд хүрсэн билээ. Наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсыг гарди Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг бусгах, зайлах, тахимдах, хавирах мэхүүдээр сөгтгөж явсан тэрээр өнөө жилийн наадмаар одтой хийморьтой, зоригтой золбоотой барилдаж “Монгол улсын арслан” цол хүртлээ. Түүний хувьд өнөө жил улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Б.Сангисүрэн, улсын харцага Ө.Бат-Орших, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, улсын гарди Д.Рагчаа, улсын заан Ч.Санжаадамба, улсын гарди Ш.Жаргалсайхан нарын шилдгүүдийг орхиж баяр наадмын манлай боллоо.

ШИРБАЗАРЫН ЖАРГАЛСАЙХАН
2014-07-12turuu_big3
1982 онд төрсөн, өнөө жил 32 настай. Алдарт их Маамын Лхагва арслангийн нутгийн энэ бөх 2003 онд аймгийн арслан цолд хүрч тэр л цагаас улс аймгийн цолтнууд болоод аймаг цэргийн цолтны барилдаанд дөмөг сайн барилдаж улсын цолд нэрлэгдэх болсон билээ. Түүний хувьд сод, сонин амжилтуудыг ч гаргаж байлаа. Аймгийн арслан цолтой байхдаа у.х Д.Батболд, у.з Ч.Батзориг, у.ав Д.Сумьяабазар, у.а Х.Мөнхбаатар нарыг дараалан орхиж сар шиний барилдаанд их шөвөгт шалгарч байв. Мөн аймгийн арслан цолтойдоо Дөрвөн уулын хишиг барилдаанд үзүүрлэж, шинэ үндсэн хуулийн барилдаанд үзүүрлэж, сар шинийн аймаг цэргийн цолтны барилдаанд жил дараалан түрүүлж байлаа. 2011 оны наадмаар улсын начин Ч.Баянмөнх, улсын харцага Ө.Даваабаатар нараар 5 давж “Монгол улсын начин” цолд хүрсэн бол дараа жилийнх нь наадмаар у.х Д.Батболд, у.г Н.Ганбаатар нарыг шороодуулж начин цолоо баталсан юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол барилдаагүй ч өнөө жилийн наадмаар бэлтгэл сургуулилт тун сайтай зодоглож улсын начин Ш.Тогтохбаяр, у.н П.Ганхүү, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарди Н.Ганбаатар нараар 8 даван үзүүрлэж “Монгол улсын гарди” цолд хүрлээ. Халз хутгах, шуудагдаж татах, хонгодох, мордох мэхүүдийг даацтай хийдэг бол өнөө жилийн наадмаар тахимдах мэхийг тун ч даацтай хийж олон шилдэг өрсөлдөгчийг шороодуулж байлаа.

БААТАРХҮҮГИЙН ПҮРЭВСАЙХАН
2014-07-12hartsaga_big
1989 онд төрсөн, өнөө жил 25 настай. Монгол улсын хүчит заан Чогсомын Батзоригийн төрсөн ахынх нь хүү. Анх 2009 онд аймгийнхаа наадамд сайн барилдаж нэг сумын Ч.Цогбаярт өвдөг шороодон үзүүрлэж “аймгийн заан” цолд хүрчээ. Тухайн үедээ аймаг цэргийн цолтны барилдаанд а.з Б.Пүрэвсайхан тун ч сайхан барилддаг байлаа. Улсын цолтнуудын барилдаанд ч тогтмол 2, 3 давж байв. Улмаар 2010 онд Ховд аймгийнхаа наадамд түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрчээ. Аймгийн арслан цолтойгоор заал танхимын барилдаанд сайн барилдаж цагаан сараар у.а Б.Ганбатыг өвдөг шороодуулж А.Сүхбат аваргын “Ирээдүйн аварга” шагналыг хүртэж байв. 2012 оны улсын наадмаар у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Баасандорж нарыг шороодуулж “Монгол улсын начин” цолд хүрсэн бөгөөд өнгөрсөн жил у.г Б.Гончигдамбатай 5-ын даваанд тунан барилдаж шороодсон билээ. Өнөө жил а.а Д.Энхбаяр, у.х Т.Амартүвшин, у.х Ө.Даваабаатар, у.х Ц.Содномдорж, у.а Д.Азжаргал нараар 6 давж харцага цолд хүрлээ. Дараа дараагийн наадамд даамай сайн барилдах биз ээ.

ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН
2014-07-12nachin1
1987 онд төрсөн, өнөө жил 34 настай. 2005 онд Дорноговь, 2006 онд Сүхбаатар, 2009 онд Орхонд үзүүрлэж аймгийн арслан цолны үзүүрээс атгаад алдсан бөгөөд 2010 онд Төв аймгийнхаа наадамд түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол 2011 оны бүх цэргийн наадмаар эдүгээгийн у.н Т.Баасанхүү, а.н.н Н.Энхжаргал, у.а П.Бүрэнтөгс, а.х.а Ш.Мөнгөнбаатар нарыг дараалан шороодуулж “хурц” чимэг хүртэж байлаа. Сугадаж шигшиж өргөх, харцагадаж дайрах, хашиж мордох дархан мэхтэй арал бяр тэгшхэн энэ бөх 2011 онд 4-ийн даваанд у.х А.Цацабширд, 2012 онд 3-ын даваанд у.ө.и.н Э.Энхбатад, 2013 онд 2-ын даваанд а.а Д.Энхбаярт тус тус унасан бол өнөө жилийн наадмаар а.а Н.Батсайхан, у.ө.и.н Ж.Отгонбаяр, у.х А.Цацабшир, у.з Б.Сайнбаяр нараар 5 давж “Монгол улсын начин” цолд хүрлээ. Аливаа зүйлийг үнэлэх нэгэн гол үнэлэмж бол үнэнч шударга байдал юм. Өнөө жилийн начингуудаас хамгийн үнэнчээр барилдсан нь гарцаагүй Ч.Батчулуун начин гэдэгтэй уншигчид маань санал нийлэх биз ээ. 4-ийн давааны харцага А.Цацабширтай барилдсан барилдаан, 5-ын даваанд “сайн заан” Сайнбаяртай барилдсан барилдаан үүнийг нотлоно. Ирэх жилээс илүү дээшээ барилдах буй заа.

БАЛЖИННЯМЫН СУМАНЧУЛУУН
2014-07-12nachin2
1984 онд төрсөн, өнөө жил 30 настай. 2005 онд аймгийн начин, 2007 онд аймгийн арслан цолд хүрсэн. Улсын баяр наадамд нэг удаа 4, олон удаа 3 давж байсан. Улсын баяраар у.з Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарыг шороодуулж явсан энэ бөх сугадаж тахимдах, мушгих, хавирах дархан мэхтэй. Олон жил сайн барилдсан түүнийг улсын цолд хүрсэнд баярлах хүмүүс үй олон байгаа болов уу.

БАЗАРГҮРИЙН БАДАМСҮРЭН
2014-07-12nachin2
1990 онд төрсөн, өнөө жил 24 настай, даага хөтөлсөн залуу начин. Аймгийн наадамд 3 удаа үзүүрлэж, 4 удаа шөвгөрсний эцэст өнөө жилийн бүх цэргийн наадмаар түрүүлж “Цэргийн арслан” болсон билээ. Их багаасаа барилдсан тэрээр хавирах, мордох, өхийлдах, тумбарайдаж өргөх дархан мэхүүдтэй. Өнөө жилийн наадмаар а.а Б.Бат-Амгалан, у.х Ж.Амартүвшин, у.з Б.Соронзонболд, у.а Б.Ганбат нарыг шороодуулж “Монгол улсын начин” цол хүртлээ. Цааш цаашдын олон наадмын өм энэ залууд нээгдсэн биз ээ.

ЛХАГВААГИЙН ЛХА-ОЧИР
2014-07-12nachin2
1988 онд төрсөн, өнөө жил 26 настай. Улсын наадмын 2-ын даваанд хэд хэдэн удаа шороодож дэмжигчдийнхээ урмыг хугалж байсан энэ бөх өнөө жил сайхан барилдаж “Монгол улсын начин” цолд хүрэв. Өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны олон медальтай бөгөөд заал танхимын барилдаанд тун дээгүүр барилддаг байлаа. Сугадаж хавирах, тахимдах, шуудагдаж татах, буцааж мурих, тойрч бусгах зэрэг уран мэхтэй энэ залуу Бадамсүрэнтэй нэг нутагт өсч торнижээ. Тэд Завхан аймгийн Алдархаан сумынх.

НАЙДАНГИЙН АДЪЯАБАТ
2014-07-12nachin2
1984 онд төрсөн, өнөө жил 30 настай. 2007 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж байсан бөгөөд бэртэл гэмтлийн улмаас багагүй хугацааг алджээ. Гэсэн хэдий ч бөхийн дэвжээнээ эргэн ирж уран мэх, дайчин барилдаанаар түмэн олноо баясгаж байлаа. Суйлах, хутгах, хавирах, хонгодох мэхийг тун уран гоё хийдэг энэ бөх одоо үед барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн сонгодог гэмээр барилдаантай ч байж мэдэх. Шинэхэн дархан аваргынхаа хишгийг хүртэж улсын цолд хүрсэн болохоор шил шилээ дарсан олон наадамд цолоо батлаж, ахиулах нь шинэ начны үүрэг болсон байх аа.

Шинэхэн цолтнууддаа бөхийн торгон ногоон дэвжээнээ үнэнч шударга, сайхан барилдаж залгамж халаадаа үлгэр болж явахыг хүсье. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж явах болтугай.

Toдмагнай.мн

0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • margad (103.23.51.12)
    ulsiin tom tsoltonguud ni bugd nachin turuuldgee bolimoor ymaa naadam uzeh ymar ch sonirholgui bolgoj bn,ter usuhbayariig har shal hudal unaad l buhiin holboo yamar neg bodlogo barihgui bol naadam uzeh hungui udahgui bolno doo.
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (86.21.164.43)
    zuugiin dotor nemej hasaj chadahgyi hymyys l end tendgyi uursdiiguu setgyylch gej yarij bicheed l neg iimerhyy sogtuu hyn bichsen uym shig uym bicheed l hoolniihoo mungiig zulgaagaad l bna shyydee. Manai er ni setgyyl zyi gej uym baihgyitei l adil bna shyydee. bichseniig hyandag hyn hench baihgyi bas
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (91.141.0.151)
    1987 ond tursun yahaaraa 34 nastai bainaa
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.213.133)
    Монголд нэг муухай юм байнаа муухай гэвэл зөндөө л дөө гэхдээ энэ удаа энийг онцолмоор байна.Шагнал гардуулж байгаа аливаа нэг хүн шагнал авч байгаа хүнээ үнсэж үнгэлэхээ больё.
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    Batsuuri avraga 1947.1948 onuudad turuuleed 1949 ond uzuur turuunii barildaand buuj ugsun gej fuun fakt bolood 1950 ond neg ih hicheej barildagui huuchin naiz Gelegiigee amalj avaad nachin bolgoson l gej yaridag baisan daa. Tegeed l avragyn neriig achd ni uguu bizdee
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • suhee (103.26.193.1)
    CHULUUNBAATARIIN BATCHULUUN 1987 OND TURSUN ODOO 34 N NASTAI GEJ YU GESN UG BE ...OILGOHGVI BN SHVV HELEED UGUH HVN BN UU.
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (4.59.247.242)
    zarim buhiin tursun oniig buruu bichsen bn shuu
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    2 цаг 16 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    2 цаг 32 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 11 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    5 цаг 16 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    5 цаг 28 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    5 цаг 34 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    5 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    6 цаг 1 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    7 цаг 19 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    7 цаг 27 мин
  • ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо
    7 цаг 34 мин
  • Битүүний барилдаанд "хоёр битүү морь" хоёр давлаа
    8 цаг 34 мин
  • Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын Сар шинийн баярын мэндчилгээ
    8 цаг 34 мин
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    22 цаг 11 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК