XVII зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч,
монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэ
бандид хутагт, ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375
жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд энэ сарын 22-26-нд Баянхонгор аймагт Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдааныг зохион байгуулах юм.
Мөн энэ үеэр "Дээлтэй Монгол-375" арга хэмжээг зохион байгуулах гэнэ.
24tsag.mn

























































