Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэнд: Цусан суулга зуны улиралд ихэсдэг

2014-7-27
0
ЖИРГЭХ
Цусан суулга өвчний талаар ХӨСҮТ-ийн их эмч Ч.Хурэлбаатартай ярилцлаа.
00006        Зуны улиралд халдварт өвчин гарах нь нэмэгддэг. Тиймээс бид энэ удаагийн “Эрүүл мэнд” булангаараа зуны улиралд харьцангуй ихэсдэг дизентерия буюу цусан суулга өвчний талаар ХӨСҮТ-ийн их эмч Ч.Хурэлбаатартай ярилцлаа.

-Хоёулаа яриагаа цусан суулга гэж ямар өвчин байдаг талаар эхлье?

-Энэ өвчин нь шигеллийн төрлийн нянгаар үүсгэгдэх хордлого бөгөөд бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийг гэмтээдэг хам шинжээр гол төлөв илэрдэг гэдэсний цочмог халдварт өвчин юм. Өвчин бохирдсон хоол хүнс, ундны ус, ахуйн нөхцлийн гэсэн 3 замаар дамжин халдварладаг. Хоол ундны замаар бол янз бүрийн салат, сүү сүүн бүтээгдэхүүнээр халдварладаг бөгөөд эдгээр хүнсэнд нян үржих чадвар өсдөг.

-Бага насны хүүхдүүд энэ өвчнөөр их өвчилдөг гэж сонссон?

-Цусан суулга өвчинд хамгийн өртөмтгий нь 2-4 насны хүүхдүүд байдаг. Насанд хүрэгчдийн хувьд дархлааны систем хямарсан, архаг хууч өвчтэй, мөн хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс түлхүү өртдөг. Өвчний үргэлжлэх хугацаа 5-7 хоног гэж байдаг бол ийм хүмүүсийн хувьд удаан өвдөж, дахилттай хэлбэрээр өвчилдөг. Үүсгэгчийнхээ эсийн бүтцээс хамаараад задардаг учраас хүн бүрт өвчин үүсгэж байгаа явц, клиник шинж нь өөр байдаг. Тухайн өвчтний биеийн онцлогоос хамаараад өвчний зовиур, эдгэрэлтийн хугацаа ч янз бүр.

-Зарим өвчин нэг өвдсөн бол дахин тэр өвчнөөр өвчлөхгүй байх дархлаа тогтоодог. Харин энэ өвчний тухайд?

-Өвчилсний дараа 5-12 сар хүртэлх хугацаанд үүсгэж байгаа төрөл хүрээнээсээ хамаараад богино хугацаанд биенд дархлаа тогтоно. Зарим халдварт өвчин нэг өвдлөө гэхэд дахиж тэр өвчнөөр өвчлөхгүй насан туршийн дархлаа тогтоодог. Харин цусан суулга өвчин бүрэн эдгэрдэг боловч, дархлаа сулрах, хувийн болон ахуйн ариун цэвэр сахиагүй зэргээс болж давтан өвчлөх магадлал өндөр байдаг.

-Цусан суулгаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Цусан суулга өвчнийг дотор нь хөнгөн, дунд, хүнд бас нэн хүнд хэлбэр гэж ангилдаг. Энэ өвчин гол нь гэдсэнд өөрчлөлт гарна. Үргэлжлэх хугацаагаар нь цочмог энэ нь 1 cap хүртэлх, ужиг 1-3 cap хүртэл, архаг 3 сараас дээш, дахилтат архаг хэлбэр, үргэлжилсэн архаг хэлбэр гэж ангилдаг. Нууц хугацаа буюу өвчний шинж тэмдэг илрэхгүй 2-3 хоног болдог. Харин өвчлөл хурц явагдаж байгаа үед 2-12 цагийн дотор клиникийн шинж тэмдэг нь илрэх тохиолдол бий. Энэ үед нэгдүгээрт ерөнхий хордлогын шинж тэмдэг илрэх ба тухайн өвчтөн халуурч, чичирч, эсвэл бүр халууцаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд ядран, хоол идэх дуршил буурч, судасны цохилт багасан, толгой өвддөг. Хоёр дахь нь ходоод гэдэсний замын гэмтлийн шинж тэмдэг юм. Энэ шинж тэмдэг нь эхлээд хэвлийгээр зовиурлан өвдөөд дараагаар нь хэвлийн зүүн талаар базалж бие засахын өмнө өвдөлт ихэснэ. Гурав дахь нь шинж тэмдэг бүдүүн гэдэсний төгсгөл хэсэг болох эхэлбэрийн гэдсийг тэмтрэхэд өвдөлт илүү мэдрэгддэг. Энэ өвчний гол өвдөлт гэдсэнд явагдах ба өвчин даамжрах тусам хүний өтгөн нь шингэрч, сүүлдээ нулимс мэт залхагтай цус гарна.

-Цусан суулга өвчнийг дотор нь хөнгөн, дунд, хунд бас нэн хүнд гэж ангилдаг гэсэн. Энэ үеүдэд зонхилон ямар шинж илэрдэг вэ? Энэ талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хөнгөн явцад хордлого 1 -3 хоногт явагдаж, 38 градус хүртэл халуурдаг. Бие засахын өмнө хэвлийгээр базлан, өтгөн хагас шингэн хэлбэртэй болж суулгалтын давтамж хоногт 10 удаа байна. Ил харагдах байдлаасаа хэл өнгөртэй, S хэлбэрийн гэдэс бага зэрэг эмзэглэлтэй чангарсан байна. Энэ үед бүдүүн гэдэс улайсан цус харвалтуудтай шарх үүссэн байдаг. Өвчилсөн бүдүүн гэдэсний гэмтсэн салст бүрхэвч 2-3 долоо хоногийн дараа бүрэн нөхөн төлжинө. Харин өвчлөл дунд хэлбэрийн үедээ хөнгөн явцад илэрч байсан шинж тэмдэг бүр тод илэрч, хордлого болоод суулгалтын үргэлжлэх хугацаа 4-5 хоног ба халууны хэм 38-39 градус болж, 2-4 хоног халуурна. Мөн өвчтний бие суларч, толгой нь эргэн, дуу чимээнээс цочимтгой болж, судасны цохилт олшироод, даралт буурч, хэл өтгөн зузаан өнгөртэй болно. Үрэвсэл өөрчлөлтөнд орсон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийн нөхөн төлжилт 1 -1.5 сарын дараа бүрэн эдгэрнэ. Хүнд хэлбэрийн үед хордлого гүнзгийрч, зүрх судасны үйл, ажиллагаа алдагдаж, халуун 40 хэмээс дээш болж, үе мөчүүд нь даарч хөрч эхэлдэг. Мөн дотор муухайрч бөөлжин, хэл саарал зузаан өнгөртэй болно. Угаасан махны шүүс шиг өнгөтэй өтгөн гарах бөгөөд суулгалтын давтамжийн тоог тоолох боломжгүй болдог.

-Эмчилгээ дутуу хийлгэсэн болон мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчлүүлээгүй явсаар хүндэрсэн үед яах вэ?

-Энэ өвчин хүндэрсэн үедээ бүдүүн гэдэсний шархлаа үүсгэнэ. Бүдүүн гэдэсний салст бүрхэвчүүд эдгэрсэн ч сорвижоод эдгэрдэг. Энэ нь эргээд хавдар үүсэх суурь болж, мөн тухайн өвчтөн өтгөнөө барихаа больдог.

-Эмнэлгийн нөхцөлд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Халдвар судлалын асуумж, эмнэлзүйн онцлог шинж, нян судлалын шинжилгээ аль нь байна гэдгийг тогтооно. Үүсгэгчийнх нь эсрэг, эмнэг замын болоод шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гэдэсний өвчтэй хүмүүст тохирсон тос өөх багатай шингэц сайтай 4 ба 4а, б хоолыг зөвлөдөг. Харин хуурч хайрсан давстай, халуун ногоотой хоол гэмтсэн салстыг цочроодог учраас хориглоно. Хүнд хэлбэрийн өвчтөнг тусгаарлан хэвтүүлж, хөнгөн өвчтөнг гэрээр зөвлөгөө өгөөд явуулдаг. Бага насны хүүхдүүдийг бол заваал хэвтүүлдэг. Учир нь тэд дархлаа султай тул өндөр халуурдаг. Энэ өвчин дулааны улиралд ихэсдэг тул хүлээн авах дээр өдөрт маш олон хүн ирдэг. Тэднээс яаралтай хэвтэх шаардлагатай гэсэн 3-4 хүн хэвтэж байна. Гол нь мэргэжлийн эмчид үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Харин гэрийн нөхцөлд анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?

-Шингэн нөхөх уусмал, хоросол, чихэртэй байхуу цай ууж болно. Шингэн их алдсан учир шингэнээ нөхөх үүднээс шингэн юм сайн уух хэрэгтэй.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Цусан суулга өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл авах, эрүүл аж төрөх ёс, зан үйлд суралцах, мөн ил задгай гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх, хүүхдүүдэд гар угаах дадал хэвшил эзэмшүүлэх, ахуйн нөхцөлд эрүүл орчин бүрдүүлэх хэрэгтэй.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эрка (202.70.46.234)
    Эмчилгээг нь бичээч бүдэг бадаг юм бичихийн
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    26 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    44 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 23 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    3 цаг 27 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    3 цаг 39 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    3 цаг 45 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    3 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    4 цаг 12 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    4 цаг 17 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    5 цаг 30 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    5 цаг 38 мин
  • ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо
    5 цаг 45 мин
  • Битүүний барилдаанд "хоёр битүү морь" хоёр давлаа
    6 цаг 45 мин
  • Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын Сар шинийн баярын мэндчилгээ
    6 цаг 45 мин
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    20 цаг 22 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    23 цаг 15 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК