Баянхонгор аймаг зохиогдож буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат улсын начин Дугардоржийн Батбаяр түрүүлж, Ламын гэгээний нутгийн хүү, Бууцагаан сумын харъяат улсын начин Жаргалсайханы Чулуунбат үзүүрлэв.Их шөвөгт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат улсын начин Саруултуяагийн Багахүү, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү нар үлдлээ. Б.Эрдэнэхүү аймгийн арслан Н.Золбоотой тунаж давснаар их шөвөгт үлдсэн юм. Дунд шөвөгт улсын харцага Д.Батболд, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Л.Гантулга, аймгийн арслан Н.Золбоо нар шалгарлаа.
24tsag.mn


























































Сэтгэгдэл (4)