Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн харъяат аймгийн арслан О.Хангай түрүүлжээ. Түүнтэй энэ жилийн улсын их баяр наадмаар харцага цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харъяат Б.Пүрэвсайхан үзүүр түрүү булаалдсан байна. Ховд аймагт болсон энэхүү даншиг наадамд дархан аварга А.Сүхбат, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын гурван аварга зодоглосон бөгөөд тэд бүгд зургаагийн даваанд өвдөг шороодсон юм.
Харин их шөвөгт Ховд аймгийн харъяат дөрвөн бөх тунан үлдсэн нь У.х Т.Амартүвшин, У.х Б.Пүрэвсайхан, А.а О.Хангай, А.з Д.Бадамгарав нар байв.
А.Наран


























































Сэтгэгдэл (3)