
Тус шийдвэрийн дагуу Монголын хөрөнгийн бирж нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжааг 2014 оны 11 дүгээр сард нийт 4 удаа зохион байгуулж, нийт 12.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжлаа. Сангийн яамны зүгээс тус үнэт цаасыг үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргалаа.