
Ирэх оны төсөв батлагдах явцдаа л гишүүдээс тооцоо судалгаа муутай, зарлага нь орлогоосоо давсан хангалттгүй төсөв болсон гэсэн шүүмжлэлийг хүртэж байсан. УИХ ч хуулийн хугацаандаа баригдаж бараг "халтуурдаж" төсвөө баталсан гэхэд хэлсдэхгүй. Намын бүлгүүд болон УИХ-ын дарга төсвийн талаар мэдээлэл хийхдээ тодотголыг нэн яаралтай хийх хэрэгтэй гэсэн зүйлийг ч хэлсэн. Тиймээс таналтын горимд шилжиж буй Засгийн газраас төсвийн тодотголыг хэрхэн оруулж ирэхээс шалтгаалж ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хамаарах болно.