Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын сан хоосорч тендер гүйцэтгэсэн үндэсний компаниудад мөнгөө өгч чадахгүйд хүрчээ

2014-12-12
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн хямралын бараан сүүдэр улам томорсоор байна.
    эдийн засаг(7)Эдийн засгийн хямралын бараан сүүдэр улам томорсоор байна. Энэ оны 10-р сарын байдлаар улсын төсвийн алдагдал 778 тэрбум төгрөгт хүрээд байсан бол энэ тоо оны эцэс гэхэд 850 тэрбум төгрөгт хүрнэ гэж Сангийн яамнаас өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл бодит нөхцөл байдал үүнээс ч дор байгаа нь амьдрал дээр харагдаж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар төсвийн алдагдал 850 тэрбум төгрөг ч биш 1 их наяд даваад явчихсан сурагтай. Харин энэ тухай албаныхан тайлбар хэлэхгүй байгаа юм. Зарим төрийн байгууллагын ажилтнуудад цалин тавьж чадахгүй байна гэсэн мэдээлэл мэр сэр дуулдах болсон. Харин үүнийг салбарынхан нь эрс үгүйсгэсээр байгаа. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэгчээр улсын сан хөмрөг хоосорч хүндэрсэн нь нэгэнт ил болжээ.

    Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 135.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 678.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 59.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл улс мөнгөгүй байгаагийн улмаас энэ жил хийж хэрэгжүүлэх ёстой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлынхаа 60 хувийг л санхүүжүүлжээ.

    Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж байдаг үр ашигтай суваг нь билээ. Улсын хөгжилд шаардлагатай бүтээн байгуулалт,  ард иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн барилгыг гагцхүү төрийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлийн компаниуд хийж гүйцэтгэх боломжтой. Улсаас ингэж эдийн засгийн бодит сектортоо дэмжлэг үзүүлснээр олон зуун аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа үргэлжилж, хэдэн мянган хүний ажлын байрыг бий болгож байдаг. Тендер тойрсон маргаан будлиан тасрахгүй гардаг ч ихэнхи хөрөнгө оруулалтын ажлууд нүдээ олж, үр өгөөжөө өгсөөр байдаг.

    Гэтэл энэ жил тендерийн ажил авч хийсэн компаниудад мөнгө өгөхгүй гэсэн яриа дээр, дооргүй яригдаж эхэллээ.

    Тодруулбал нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниуд энэ сарын 10-ний өдөр амжиж гүйцэтгэл, тайлангаа өгөөгүй бол улсын төсвөөс мөнгө өгөхгүй гэсэн хачирхалтай чиглэлийг Сангийн яамнаас нийслэл, дүүрэгт өгсөн гэнэ. Ингээд ердийн гэрээ, графикынхаа дагуу явж байсан ажлуудыг 12-р сарын 10-ний дотор дуусгах хэрвээ дуусаагүй бол тухайн хэрэгжилтийн үеийн графикаар гүйцэтгэл оруулж ажлын хөлсөө нэхэмжлэхээс өөр зам хувийн хэвшлийнхэнд үлдээгүй гэнэ. Цаашлаад та “2014 оны 12-р сарын 10-нд л амжихгүй бол улсаас мөнгө авч чадахгүй шүү, түүнээс хойш тайлан авахгүй, 2015 он гарвал таны санхүүжилт бүр хийгдэхгүй учир нь 2015 ийм мөнгө суугаагүй” гэсэн сонин албан бичгийг ажил гүйцэтгэж байгаа компаниудад явуулсан гэх мэдээлэл байна. Улсын төсвийн орлого бүрдэхгүй, эдийн засаг хямралтай байгаагаас шалтгаалж улсаас ажил авсан ихэнхи компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авч төслөө хэрэгжүүлж байгаа. Гэтэл улсаас энэ жилдээ мөнгө өгч чадахгүй гэж байгаа нь хувийн хэвшлийнхэнд маш их дарамтыг бий болгоход хүргээд байна. Энэ нь эргээд хувийн хэвшлээс авах татварын орлого бүрдэхгүй байх, арилжааны банкуудад чанаргүй зээлийн хэмжээ өсөх эрсдлийг бий болгоод байгаа юм.

    Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт дууссан, дуусаагүй ч бай ажлынхаа гүйцэтгэл тайланг амжиж оруулах гэсэн хувийн хэвшлийнхэний уртаас урт дараалал  үүсээд байгаа бол дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсүүд ч мөн ийм байдалтай байна. Тэд хувийн хэвшлийнхэний тайланг хүлээж авахдаа “мөнгө чинь нэлээд удна шүү, ер нь орох орохгүй нь ч тодорхойгүй байна. Сангийн яамнаас орон нутгийн хөгжлийн санд санхүүжилт өгөхгүй байгаа. 2014 оны 12-р сарын 15-нд төрийн сан хаагдана. Тэгэхээр танай мөнгө энэ жилдээ орж ирэхгүй” гэсэн тайлбарыг өгч байна.

    Хэрвээ энэ жилдээ сангийн яам, орон нутгийн хөгжлийн сан хувийн хэвшлүүдээр хийлгэсэн ажлынхаа мөнгийг өгөхгүй бол дараа жил хэзээ, хэн өгөх нь тодорхойгүй байна. Алдаа гаргасан бол хувийн хэвшил маш тодорхой хариуцлага хүлээдэг, алданги торгуулиас тойрч гардаггүй. Харин төр ямар ч хариуцлага хүлээхгүй, хувийн хэвшилд үүссэн алдагдалыг хуваалцахгүй.
   
Ийнхүү өөрсдийн байгаа өмч хөрөнгөө барьцаалж, эдийн засаг хүнд байгаа үед урдах хойдохоороо аргацаан улсын бүтээн байгуулалтыг урагшуулсан хувийн хэвшлийнхэн ажилчиддаа тавих цалингүй, банкны өндөр хүүнд өдөр хоногоор дарамтлуулан яах аргаа олохгүй болоод байна. Шинэ жил тэмдэглэх нь бол “бүр цаашаа” болж байгаа сурагтай.

24tsag.mn



0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (202.179.20.96)
    africaas yalgarhaargui yalzmag bolgoh geed l dairaad baih yumaa burhan mini
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (202.179.20.96)
    hudlaa yariad irgediin hetevchiig hoosolsoor baih uu ter bayn garuudaasaa zohitsuulaad uguuch geed guildaa bayan ni denduu bayjlaa geed yariad baigaa yum bishuu yu hiih geed bas neg ulger zohiogood bn daa
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (103.242.46.65)
    Сангийн яам үнэн төрхөө ард түмэндээ хэлэх ёстой. Хувийн хэвшил аан-ийг хүнд байдалд оруулсан хариуцлагаа үүрэх хэрэгтэй
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.41.13)
    гол гэмт хэрэгтэн алтанхуяг дэнзэн нар яасан бэ? бултсан уу?
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.123.33)
    tumur zamiin dalan barij bui kompanid mongo ogch chadahguid hurch
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • zochin (150.129.142.171)
    an-xan mongol orniig sonoochixloo doo.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.32.82)
    altanhuyg novshiin tuuhend haraar bichigdeh Mongol ulsiig suiruulsnii goriig bid ur huuhdiin hamt edelj zolios bolohiig uzeh gej ee chaavaas.
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • pkxny (183.177.101.182)
    энэ ан ы алцанхуяг сааханбилэг нарын тарьсан гай энэ дээ. эднийг дагаж салбагнаад хэрэггүй байсан юм. тэр чинзориг төмөрхүү нар дараагийн сонгууль болтол байж л байна биз. тэнэг юм. улс орноо бодоод гэх юм. хэн улс орныг ийм болгов. аан. тэгээд 10 яам авчихаад хүч түрээд л байна даа наадуул чинь. сонгуулийн өмнө хөөгдөхөөсөө өмнө зугтаарай
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ДЭД САЙД ГЭХ ХУЛЬХИ ОРОН ТООГ ХАСААД ХЭМНЭЛТ ГАРГААЧЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА???!!!
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.201)
    altanhuyagiig gej hydlaaa shaaasan ***** ene saihanbileg gej ***** ni bas hiiltssen shuu dee yls orniig ingej samrah gej bdagaaa ..... yalaaa edleneee ardchilaliin golognuud ur ydmaaaraa ....
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.77.8)
    Алтанхуягийн тарьсан гай үүгээр дуусахгүй. Монголыг эдийн засгийн хямралд оруулж, эх орноо барьцаалж өр тавьж ард түмнээ ядууруулсан Алтанхуяг амьд явах эрх байхгүй. Цаазалж дараагийн улс төрчдөд сануулага өх хэрэгтэй
    2014 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    1 цаг 42 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    1 цаг 46 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    14 цаг 52 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    14 цаг 59 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    15 цаг 2 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    15 цаг 6 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    17 цаг 4 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    18 цаг 0 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК