
Шагнал гардуулах ёслол өчигдөр болсон бөгөөд АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл Төрийн нарийн бичгийн даргынхаа шагналыг компанийн удирдлагуудад гардуулжээ. “Corporate Excellence” шагналын тухай танилцуулахад жил бүр уламжлал болгон шилдэг компаниудад олгодог нэр хүнд бүхий томоохон шагнал юм. Ингэхдээ дэлхий дахинд ардчилалын үнэт зүйлсийг дэжмсэн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын эзэмшлийн бизнесүүдэд олгодог юм байна. Энэ жилийн шилдгээр манайхаас гадна Никарагуа улс дахь “Эко Планет Басүү” групп, Филиппин улс дахь “Кока Кола” компани тус тус тодорчээ.