-
2026 оны 10 сарын 16
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.
-
2026 оны 10 сарын 16
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон Кэти Захариа Калифорни мужийн хуульчийн эрх олгох шалгалтад тэнцээгүй атлаа сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрийгөө “өмгөөлөгч” хэмээн тодорхойлсон нийтлэл, нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээнд дор хаяж 15 удаа түгээсэн байна.
-
2026 оны 10 сарын 16
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 16-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 16
Өнөөдөр дэлхийн алдарт The Walt Disney Company байгуулагдсаны 103 жилийн ой тохиож байна. 1923 онд ах дүү Уолт, Рой Дисней нарын эхлүүлсэн жижиг хүүхэлдэйн киноны студи өдгөө кино, телевиз, стриминг үйлчилгээ, тоглоомын парк зэрэг олон салбарыг хамарсан энтертайнментын томоохон компани болжээ. Уг компанийн тухай сонирхолтой 24 баримтыг гэрэл зургийн хамт хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 16
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
-
2026 оны 10 сарын 16
Голомт банк “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Голомт банкнаас 2026 онд хэрэгжүүлсэн Mentorship, She Stars, Women Owned хөтөлбөрт хамрагдаж буй харилцагч байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулан сайн туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах энэхүү арга хэмжээгээ дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
-
2026 оны 10 сарын 15
“CОP 17”бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “SkyShutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ.
-
2026 оны 10 сарын 15
Интермед IUHW эмнэлэг Япон улсын Canon Medical Systems компанийн Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа суурилуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
-
2026 оны 10 сарын 15
Олон улсын “Цагаан таягтны өдөр”-ийг тохиолдуулан Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүд буюу харааны бэрхшээлтэй иргэдэд илгээлт хүргүүллээ.
-
2026 оны 10 сарын 15
2026 оны аравдугаар сарын 15-нд Пакистаны баруун хойд хэсгийн Пешавар хотод хувийн сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд болон багш нар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Аврах ажиллагааны үеэр нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайж, гэмтсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна.
-
2026 оны 10 сарын 15
Манай улсад 2026 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 114 улсын 36.1 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
-
2026 оны 10 сарын 15
Нийслэл Улаанбаатар хот болон түүний дагуул хотууд орчимд үерийн эрсдэлтэй 25 байршлыг инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд тогтоосон бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч, зам гүүр, инженерийн шугам сүлжээ эвдэрч, эдийн засгийн хохирол нэмэгдэх өндөр эрсдэлтэй юм.
-
2026 оны 10 сарын 15
Хойд Солонгос, БНХАУ хоёр улсын хилийг холбосон Ялу голын шинэ гүүрийг аравдугаар сарын 15-нд албан ёсоор нээлээ. Анх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан уг гүүр бүтээн байгуулалтын ажил удааширснаас шалтгаалан 12 жилийн дараа ийнхүү нээгдэж байна.
-
2026 оны 10 сарын 15
Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ.
-
2026 оны 10 сарын 15
АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт амьдардаг Саруултуяагийн Хүслэнг Uber Eats-ийн хоол хүргэлтийн жолоочийг буудаж хөнөөхийг завдсан хэргээр баривчилжээ.
-
2026 оны 10 сарын 15
Монгол, Германы хамтарсан найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмын “Vision Awards” шагнал гардуулах ёслолоос дөрвөн шагнал хүртлээ. Тус бүтээл “Vision of Jiseok”, “Hylife Vision”, “NETPAC” болон Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны “FIPRESCI” шагналыг хүртсэн байна.
-
2026 оны 10 сарын 15
Эдгээр өдрүүдэд цаг агаар хүйтэрч, хүмүүсийн дунд ханиад хүрэх тохиолдол огцом нэмэгдэв. Иймд бид та бүхэнд ханиадыг хашраах 15 аргыг танилцуулж байна.
-
2026 оны 10 сарын 15
Стриминг үйлчилгээний зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэж, хэрэглэгчдийн анхаарлыг татахад тулгарч буй сорилтуудын дунд Netflix компани ажиллах хүчнийхээ зургаан хувийг цомхотгохоор болжээ.
-
2026 оны 10 сарын 15
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос “Бүс ба Зам” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.
-
2026 оны 10 сарын 15
Ирландын нэрт зохиолч Салли Рүүнигийн номуудыг Их Британид худалдаалах, түгээхээ зогсоох шийдвэр гаргасан нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийн талаарх маргааныг дахин дэгдээлээ.