-
2026 оны 10 сарын 15
1582 оны аравдугаар сарын 15-ны энэ өдөр Европын зарим оронд Григорийн тооллыг албан ёсоор хэрэглэж эхэлсэн нь дэлхийн цаг тооллын түүхэн дэх томоохон өөрчлөлтүүдийн нэг байв.
-
2026 оны 10 сарын 15
Бизнес, санхүүгийн салбараас улс төрд хөл тавьж, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон Б.Түвшингийн боловсрол, ажлын замнал, улс төрийн карьерын тухай 24 сонирхолтой баримтыг хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 15
Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
-
2026 оны 10 сарын 15
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана.
-
2026 оны 10 сарын 14
ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг Норд Стрим хоолойг 2022 онд дэлбэлсэн хэрэгтэй холбогдуулан Украины цэргийн алба хааж байсан иргэн К.Серги шүүх хурал аравдугаар сарын 14-нд Германы Хамбург хотод эхэллээ.
-
2026 оны 10 сарын 14
Австралийн үндэсний агаарын тээврийн Qantas компанийн онгоцонд орны бясаа илэрсний улмаас Италийн Ром хотоос Австралийн Перт хот руу нисэх нислэгийг цуцалжээ.
-
2026 оны 10 сарын 14
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
-
2026 оны 10 сарын 14
Mongolia Talent Network болон Worki хамтран хэрэгжүүлсэн уг судалгаа нь байгууллагын соёл, ажилтны туршлага, ажлын орчин зэрэг үзүүлэлтэд тулгуурласан бөгөөд шагналыг Talent Summit 2026 арга хэмжээний үеэр гардуулсан юм.
-
2026 оны 10 сарын 14
2026 оны “Оны шилдэг зэрлэг амьтдын гэрэл зурагчин” олон улсын уралдааны тэргүүн шагналыг үхсэн тугалаа хошуу, соёогоороо өргөн яваа эм зааныг дүрсэлсэн сэтгэл хөдөлгөм гэрэл зураг хүртлээ.
-
2026 оны 10 сарын 14
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хошуу гэх газарт баавгай айлын гэр, хашаа хороо руу халдаж, хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор устгасан баавгайн ходоодонд хийсэн шинжилгээгээр хүний цусны ДНХ илэрчээ.
-
2026 оны 10 сарын 14
АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Төв цэцэрлэгт хүрээлэнд жуулчдад үйлчилдэг морин тэрэгний үйл ажиллагааг зогсоохоор хотын захиргаа болон Хотын зөвлөлийн удирдлагууд тохиролцжээ. Олон жилийн турш үргэлжилсэн маргааны дараа энэхүү шийдвэр нь амьтны эрхийг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай холбоотойгоор албажиж байна.
-
2026 оны 10 сарын 14
1947 оны яг энэ өдөр онгоцоор, 2012 оны яг энэ өдөр сансрын захаас үсэрч дууны хурдыг давсан хоёр хүн хүн төрөлхтний нисэхийн түүхэнд шинэ хуудас нээжээ. Хүн төрөлхтөн тэнгэрт хөөрч сурсан цагаасаа эхлэн нислэгийн хязгаарыг тэлэхийг эрмэлзсээр ирсэн.
-
2026 оны 10 сарын 14
Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүн, Ромын пап XIV Лео уушгинд нь илэрсэн жижиг ургацгийг авах хагалгаанд орохоор Италийн нийслэл Ром хотын эмнэлэгт хэвтжээ. Энэ нь түүнийг 2025 оны тавдугаар сард папаар сонгогдсоноос хойш анх удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдол юм.
-
2026 оны 10 сарын 14
Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 14
Энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
-
2026 оны 10 сарын 14
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэх товтой байна.
-
2026 оны 10 сарын 13
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих ажлын хүрээнд оюутан залуусын сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр “GP Bright Holding” ХХК-тай хамтран ажиллаж байна.
-
2026 оны 10 сарын 13
Япон улсын Нийгата мужийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны холбоо нь Монгол болон Зүүн хойд Азийн орнуудтай байгаль орчин, технологийн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.
-
2026 оны 10 сарын 13
Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа Монголын Үндэсний музейд дэлгэгдэж буй “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
-
2026 оны 10 сарын 13
Он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбаруушаа дагуулсан эм баавгай байна. Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан. Малчин айлын хот руу баавгай ойртоход иргэд амь насаа хамгаалах зорилгоор баавгайг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн. Орон нутагт шуурхай ажлын хэсгүүдийг байгуулсан.