-
2026 оны 10 сарын 12
ХХБ нь үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор суурь бүртгэлийн системийн шинэчлэлийг 10 сарын 16-17-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 10 сарын 18-19-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийнэ.
-
2026 оны 10 сарын 12
Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал, цагдаагийн академийн хүндэт профессор Хуеон Юу-г Монголд ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-
2026 оны 10 сарын 12
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт ой, хээрийн түймэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Мобиком Корпорациас мэдэгдэл гаргажээ.
-
2026 оны 10 сарын 12
Аймгийн цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаанд Булган аймгийн Хангал сумын харьяат Аймгийн шинэхэн арслан Сайнбаярын Жавхлан түрүүллээ. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 12
Азербайжаны нийслэл Баку хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг нэг хүрэл медаль хүртэж, хэд хэдэн жүдоч шагналт байрт шалгарлаа.
-
2026 оны 10 сарын 12
Африкийн зүүн хэсэгт орших Жибути улсын эргээс Йемен рүү чиглэн 300 гаруй цагаач тээвэрлэж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдаж, 84 хүн сураггүй болжээ.
-
2026 оны 10 сарын 12
Ромын католик шашны тэргүүн, Пап лам XIV Лео уушгинд нь илэрсэн жижиг зангилааг авахуулах мэс засалд ойрын өдрүүдэд орохоор болжээ.
-
2026 оны 10 сарын 12
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсад болж байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн эмэгтэй парламенчдын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 12
Энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газар болон Монгол Улсын зүүн цэг Соёлз уул орчимд ой хээрийн түймэр дэгдээд байна. Монгол орны зүүн хязгаарт орших Соёлз уул нь газарзүйн онцлог, өвөрмөц тогтоцоороо алдартай байгалийн дурсгалт газруудын нэг юм. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших энэ уул нь Монгол орны хамгийн зүүн захын цэгтэй ойр байдгаараа онцгой ач холбогдолтой. Тэгвэл бид танд энэ уулын талаарх сонирхолтой 24 баримтыг бэлтгэн хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 12
Энэ долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
-
2026 оны 10 сарын 12
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2026 оны 10 сарын 12
Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
-
2026 оны 10 сарын 11
Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл томуугаар өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй ажилтанд ажлын онцлогоос хамааран зайнаас ажиллах, эсвэл ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор төлөвлөжээ.
-
2026 оны 10 сарын 11
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар (аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т) хээрийн гал түймэр гарсан дуудлага энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт ирсэн.
-
2026 оны 10 сарын 11
Монгол Улсын Ерөнхий Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа.
-
2026 оны 10 сарын 11
Өнөөдөр /2026.10.11/ Булганы ихэнх сумд, Өвөрхангай, Дорноговийн хойд, Архангай, Хэнтийн өмнөд, Хөсвгөл, Сэлэнгэ, Төв, Дундговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
-
2026 оны 10 сарын 11
2026 оны байдлаар Монгол Улсын эдийн засаг өсөх төлөвтэй байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төсөөллөөр эдийн засаг 2026 онд 6.3 хувь, 2027 онд 5.5 хувиар өсөх хүлээлттэй байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн үйлдвэрлэл, нүүрс болон зэсийн экспорт голлон нөлөөлж байна.
-
2026 оны 10 сарын 11
“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн захирал О.Энх-Амгалан хэлэхдээ, “Манай сурагчид аливаа төслийг эхлүүлэхээс дуусах хүртэлх хугацаанд маш олон зүйлийг сурдаг. Тийм ч учраас энд байгаа хүүхдүүд нүүрэндээ инээмсэглэлтэй, хийсэн ажлынхаа үр дүнг хараад бахархаж зогсож байна. Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог.
-
2026 оны 10 сарын 11
Манай гэр бүлийн өсгөж өндийлгөж, тусалж дэмжсэн, одоо ч холбоотой байгаа хүүхдүүдийн тухай.Төгсгөл рүү нь зарим албан тушаалтанд хандсан, улс төрийн агуулгатай юм хэлнэ. Улс төртэй, улс төрөөр л тулна.
-
2026 оны 10 сарын 11
Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ. Баавгайн халдлагаас болж 21 өрхөд бодит хохирол учраад байгаа аж.
Баавгай 7 үхэр, 11 бог идэж, 3 үхэр хүндээр шархдуулсан байна. Аймгийн онцгой комиссын чиглэлээр баавгай ихээр үзэгдэж буй газруудад онцгой, цагдаа, сум, аймаг, байгаль орчны газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.