
Хонь
Энэ долоо хоногт ажилдаа зөв хэмнэл тогтоож, ажлаа төлөвлөхөд анхаараарай. Олон нийттэй харилцах харилцаанд өөрчлөлт гарч болзошгүй. Итгэл төрүүлэхгүй байгаа хуучин харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ нухацтай бод. Гэр бүлтэй хүмүүс хайртай дотнын хүмүүстэйгээ тайван, эв найртай байхыг хичээ. Ганц бие хүмүүс ирээдүйн амьдрал, гэр бүл зохиох талаар эргэцүүлнэ. Ажил хэрэгт танаас үл хамаарах саад бэрхшээл тулгарч, сэтгэл санаа тогтворгүй болж магадгүй. Яаралтай бус ажлаа түр хойшлуулж, дуртай зүйлдээ цаг гаргаарай. Уран бүтээлч хүмүүст амжилт гаргах боломж бий. Харин чухал шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцахаас зайлсхий. Долоо хоногийн сүүлээр бага ярьж, илүү ихийг амжуулахыг хичээ. Эрүүл мэнд, хооллолтдоо анхаарч, ажил амралтаа зөв зохицуулаарай.
Үхэр
Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарч, буруу зуршлаа өөрчлөхийг хичээгээрэй. Гэр бүлийн маргаан санаснаас төвөгтэй байж болох ч өмнө гаргасан алдаагаа засах боломж олдоно. Дуусгалгүй орхисон ажлаа дуусгахад тохиромжтой. Харин шинэ төсөл эхлүүлэхээс түр азнаж, ажил мэргэжлийн шийдвэрээ сайтар нягтлаарай. Долоо хоногийн дунд үеэс уран бүтээл болон худалдаа наймааны ажил бүтэмжтэй байж магадгүй. Санхүүгийн асуудлаа цэгцэлж, чухал гэрээ хэлэлцээ хийх, ирээдүйн төлөвлөгөө гаргахад таатай үе. Гэхдээ гэнэтийн зардал гарч болзошгүй тул мөнгөө тооцоотой зарцуулаарай. Сэтгэл санаа тогтворгүй үедээ бусдын үгэнд хэт автахгүй байх нь чухал. Хайртай хүмүүсийн харилцаа нааштай байна. Бусдад туслах, бэлэг өгөхөд тохиромжтой долоо хоног.
Ихэр
Ажил мэргэжлийн ур чадвараа харуулж, амжилтаа ахиулах боломжтой долоо хоног. Энэ нь албан тушаал дэвшихэд ч эерэгээр нөлөөлж мэднэ. Гэхдээ санал зөрөлдөөн, хуурамч амлалттай тулгарах магадлалтай тул аливаа мэдээллийг нягталж, бусдад шууд итгэхээс зайлсхийгээрэй. Шинэ төсөл, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад таатай. Харин бүхнийг хянаж чадна гэж өөрийгөө хэт үнэлэх хэрэггүй. Ажлын түншүүд болон албан тушаалтнуудтай харилцахдаа тэвчээртэй байгаарай. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаанд таатай өөрчлөлт гарч магадгүй. Долоо хоногийн сүүлээр хэрэгтэй мэдээлэл олж авч, оновчтой шийдвэр гаргаснаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Хайрын харилцаанд үүссэн асуудлаа ярилцаж шийдэхийг хичээ. Бардам зангаа хязгаарлаж, бусдын үзэл бодлыг хүндэтгээрэй.
Мэлхий
Энэ долоо хоногт ажил хэргийн харилцаандаа шударга, нээлттэй байгаарай. Шинэ төсөл эхлүүлэх бол мэргэжлийн хүний зөвлөгөө авах нь зүйтэй. Хий хоосон мөрөөдөлд авталгүй, бодит зорилгодоо анхаарч, боломжоо үр ашигтай ашиглаарай. Ажлын ачаалал нэмэгдсэнээс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул өөрийгөө хэт ядраах хэрэггүй. Бизнес, гэрээ хэлэлцээ болон хамтын ажиллагаанд амжилт гаргах боломжтой. Шинээр ирсэн мэдээллийг сайтар нягталж, өөрийн байр сууриа тодорхойлоорой. Долоо хоногийн сүүлээр уур бухимдал нэмэгдэж магадгүй тул сэтгэл хөдлөлөө хянахыг хичээ. Дотнын хүмүүсийнхээ үгэнд хэт авталгүй, өөрийн хүсэл сонирхлыг ч сонсоорой. Хайртай хүнтэйгээ тайван, романтик орчинд цаг өнгөрүүлэх нь харилцаагаа бэхжүүлэхэд тусална. Хуучны найз нөхөдтэйгөө холбоо сэргээх боломжтой.
Арслан
Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, хосууд улам дотносох боломжтой. Харилцаагаа сайжруулахын тулд бие биедээ уян хатан хандаж, хамтдаа хөгжилтэй зүйл хийхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг гаргах нь чухал. Нөхцөл байдлыг бодитоор үнэлж, биелэх боломж багатай зүйлд хэт их хүч зарцуулах хэрэггүй. Төлөвлөөгүй зардал гарч болзошгүй тул төсвөө хянаарай. Олон нийтийн арга хэмжээ, уулзалт харилцаа нэмэгдэх бөгөөд өөрийн үзэл бодлыг бусдад ойлгуулах боломж гарна. Гэхдээ хувийн бодол санаагаа хүн бүрд дэлгэхээс зайлсхий. Долоо хоногийн сүүлээр уран бүтээл, шинэ санаачилга болон хамтын ажиллагаанд амжилт гаргах магадлалтай. Хуучны танилуудтайгаа холбоо сэргээж, ажил хэргийн шинэ боломжийг ашиглаарай. Мөн шаардлагагүй зардлаа танахад анхаарах хэрэгтэй.
Охин
Энэ долоо хоногт оюун ухаан, харилцааны ур чадвар тань давуу тал болно. Эргэн тойрныхондоо эерэг нөлөө үзүүлж, ажил хэрэг болон хайр дурлалын харилцаандаа амжилт гаргах боломжтой. Танилын хүрээлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай. Гэхдээ найз нөхөдтэйгөө санал зөрөлдөж болзошгүй тул сэтгэл хөдлөлөө хянаж, бусдад ашиглуулахаас болгоомжлоорой. Ажил дээр гарах өөрчлөлт шинэ боломж нээж, цаашдын байр сууриа бэхжүүлэхэд тусалж магадгүй. Санхүүгийн төлөвлөгөөгөө баримталж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхий. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг түр удааширч болох ч асуудлыг тайван, уян хатан байдлаар шийдэхийг хичээ. Хайр дурлалын харилцаанд зөөлөн, ойлгож хандах нь чухал. Уран бүтээлч хүмүүсийн ажил бүтэмжтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийж, биеэ хэт ядраахаас зайлсхийгээрэй.
Жинлүүр
Энэ долоо хоногт ажил хэрэг болон хувийн амьдралд тань зардал нэмэгдэж болзошгүй. Төсвөө урьдчилан тооцоолж, гэнэтийн асуудлаас болж сэтгэл санаагаа хямраахгүй байхыг хичээгээрэй. Зарим таагүй үйл явдал таны ажилтай шууд холбоогүй байж болох тул асуудал бүрд хэт санаа зовох хэрэггүй. Бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа гаргах чадвар тань нэмэгдэнэ. Амжилтад хүрэхийн тулд төлөвлөгөөгөө нөхцөл байдалд тохируулан өөрчлөхөөс бүү ай. Таны авьяас чадварыг бусад хүмүүс үнэлэх магадлалтай ч магтаалд хэт автах хэрэггүй. Бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлэлцээ хийхдээ нөхцөл, үр дагаврыг сайтар нягтлаарай. Долоо хоногийн сүүлээр бусдын үйлдэлд сэтгэл хөдлөлөөр хариулахгүй байх нь чухал. Ажлын орчин таагүй байвал хувийн ажлаа цэгцлэхэд цаг гаргаж болно.
Хилэнц
Энэ долоо хоногт олсон орлогынхоо ихэнхийг өдөр тутмын зардал болон өр төлбөртөө зарцуулах шаардлага гарч магадгүй. Санхүүгээ урьдчилан төлөвлөж, гэнэтийн эрсдэлээс болгоомжлоорой. Ажил хэргээ өмнө гаргасан төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж, хамт олонтойгоо ойлголцохыг хичээ. Бусдад биелүүлэх боломжгүй амлалт өгөхөөс зайлсхийж, аливаа асуудлыг илэн далангүй ярилцаарай. Олон хүнтэй уулзаж, шинэ харилцаа холбоо тогтоох боломж гарна. Эрүүл мэндээ хамгаалж, хэт их ачаалалтай ажиллахаас татгалзаарай. Ганц бие хүмүүсийн хувьд гэнэтийн дурлалтай учрах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр хуучны танилтайгаа уулзах эсвэл шинэ боломж нээх үйл явдал тохиож мэднэ. Хамтын ажиллагаа, хайр дурлал болон санхүүгийн асуудалд нааштай өөрчлөлт гарах боломжтой. Бусдын тусламжийг хүлээн авч, өөрийн санаачилгыг гаргахаас бүү ай.
Нум
Энэ долоо хоногт зарим чухал ажил, арга хэмжээг хойшлуулах шаардлага гарч магадгүй. Нөхцөл байдалд уян хатан хандаж, бусдын үйлдэлд болгоомжтой хандаарай. Эрсдэлтэй арилжаа наймаанаас зайлсхийж, хувийн харилцаандаа үл ойлголцол үүсгэхгүйн тулд итгэлцлийг эрхэмлээрэй. Уран бүтээл, гэрээ хэлэлцээр болон шинэ харилцаа холбоо тогтооход таатай үе. Дарга удирдлагатайгаа ойлголцож чадвал албан тушаал ахих боломж ч гарч магадгүй. Долоо хоногийн сүүлээр өмнө нь эргэлзэж байсан шийдвэрээ гаргах боломжтой. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө болон ажил хэргийн асуудлыг шийдэхдээ яарах хэрэггүй. Гэнэтийн өөрчлөлт гарсан ч тайван байж, нөхцөл байдалд тохируулан төлөвлөгөөгөө өөрчлөөрэй. Түр зуурын аргацаасан шийдэл хожим асуудал үүсгэж болзошгүйг санаарай.
Матар
Энэ долоо хоногт таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүнтэй танилцаж магадгүй. Хайр дурлалын харилцаа тогтвортой болж, ирээдүйн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай үе. Орлогоо нэмэгдүүлэх шинэ санаа олж болох ч боломжит ашиг, эрсдэлийг сайтар тооцоолоорой. Удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа цэгцлэхэд найз нөхдийнхөө тусламжийг ашиглаж болно. Өөрийн ур чадварт итгэлтэй байхын зэрэгцээ аливаа ажилд анхааралтай хандаарай. Ойр дотнын хүмүүсдээ халамж анхаарал тавьж, бодлогогүй үг хэлэхээс зайлсхий. Долоо хоногийн сүүлээр бусдын шүүмжлэлд яаран хариу өгөхгүй, өөрийн үзэл бодлыг хүчээр тулгахгүй байх нь чухал. Мэдлэг боловсролоо дээшлүүлж, туршлагатай хүмүүстэй санал бодлоо солилцоорой. Хайр дурлалын харилцаанд асуудал гарвал өөрийгөө хэт зовоолгүй, тайван ярилцаж шийдэхийг хичээ. Гэр бүлийн эв нэгдлээ хадгалахад тэвчээр, ойлголцол чухал байна.
Хумх
Энэ долоо хоногт ажил хэрэг шийдэмгий алхам хийхийг шаардана. Гэхдээ эрх мэдэл бүхий хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байж, аливаа мэдээллээ эмхэлж цэгцлээрэй. Төвөгтэй санагдаж байсан асуудлаа дахин судалж, урт хугацааны үр дүнг тооцоолох нь чухал. Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, дотнын хүмүүсээсээ биелүүлэх боломжгүй зүйл шаардахаас зайлсхий. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учирч магадгүй. Харин хосууд харилцаандаа бие биенийхээ хэрэгцээг ойлгохыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр сонирхолтой мэдээлэл олж авах, арилжаа наймаанд амжилт гаргах боломжтой. Шинэ санал хүлээн авахдаа зөвхөн өнөөдрийн ашиг бус ирээдүйн боломжийг нь харгалзан үзээрэй. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж гарч болох ч гэр бүлийн маргаан харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эрүүл мэнддээ анхаараарай.
Загас
Энэ долоо хоногт ажил мэргэжлийн орчинд тодорхойгүй байдал үүсэж, албан тушаал эсвэл ажлын нөхцөл өөрчлөгдөж магадгүй. Үүнээс болж хамт олон, удирдлагатайгаа санал зөрөлдөх эрсдэлтэй. Өөрийн байр суурийг тайван, үндэслэлтэй хамгаалаарай. Шинэ ажил эхлүүлэх, чухал шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Гэрээ хэлэлцээр хийхийн өмнө бичиг баримтаа сайтар шалгаж, ажлаа үе шаттай гүйцэтгэх нь зүйтэй. Гэр бүлийн болон хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсэж болзошгүй тул асуудлыг цаг тухайд нь ярилцаж шийдээрэй. Долоо хоногийн сүүлээр уран бүтээлч хүмүүс амжилт гаргах, зарим нь албан тушаал ахих боломжтой. Шинэ санаагаа хэрэгжүүлэхдээ баримт мэдээллийг нягталж, туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаарай. Олон ажлыг зэрэг амжуулах гэж өөрийгөө бүү хэт ачааллуул. Найз нөхөд, ажил хэргийн түншүүдтэйгээ уулзаж, харилцаагаа бэхжүүлэхэд таатай үе. Эрүүл мэнддээ анхаарч, хууч өвчтэй бол биеийн байдлаа үл тоомсорлохгүй байхыг зөвлөе.























































