
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос “Бүс ба Зам” төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.
Энэ санаачилгын хүрээнд төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төсөлд хамруулж, үнэ төлбөргүй хагалгаанд оруулдаг. Төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, одоогоор 150 хүүхдэд амьдрал бэлэглээд байна.
Энэ төслийн хүрээнд 2024, 2025 онд зүрхний төрөлхийн эмгэгтэй 14 хүүхдэд хагалгаа амжилттай хийсэн юм.
Эдгээр хүүхдийг 2026 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотын Монгол эмнэлэгт давтан үзлэгт хамруулж байна.
Төсөлд хамрагдсан Б.Тэмүүлэнгийн ээж “Би хүүгээ төрсний дараах 11 дэх хоног дээр нь төрөлхийн зүрхний гажигтай болохыг нь олж мэдсэн. Тэгээд л хаана мэс засал хийлгэх үү, яах вэ гээд л эрэл хайгуулд гарсан. Азаар хүү маань Хятад, Монголын хамтарсан “Сахиусан тэнгэрийн аялал” төсөлд 2025 онд БНХАУ-ын Бээжин хотод мэс засал хийлгэсэн. Одоо ингээд давтан үзлэгээ хийлгэж байна. Хүү маань эрүүл саруул болсон гэж эмч нар хэллээ. Миний хүү их азтай. Бид бүгдээрээ хүүгээ эрүүл болсон гэдгийг сонсоод сэтгэл өндөр байна. Ээж надад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ” хэмээн ярив.














































