-
2020 оны 5 сарын 18
Сонгуулийн хуулийн 29.2, 31.2,31.3-д заасны дагуу бие даан нэр дэвшихийг горилогчид өөрийг нь дэмжиж буй 801 хүний гарын үсгээ зуруулах ажлаа БИД76-гийнхан хуулийн хугацаандаа амжилттай дуусгалаа.
-
2020 оны 5 сарын 18
Тэгвэл АН-ын зүгээс тус намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Баатархүү шинэ боловсон, залуу хүчнээ нэр дэвшүүлнэ гэж хэлж байсан юм. АН энэ амлалтандаа хүрч нэр дэвшичгдийнхээ 70 орчим хувь нь шинэ боловсон хүчин сонгожээ.
-
2020 оны 5 сарын 18
Намайг ЖДҮ авсан гэж гүтгэсэн. Би өөрийгөө шалгуулсан. Үгүй гэдэг нь тогтоогдсон. Надаас ухаад ч муу зүйл олохгүй. Х.Баделхан Баян-Өлгий аймгийн замын бүх тендерийг авдаг. Ямар худлаа юм биш. Цэвэрлэх байгууламжид аймгийн Засаг дарга А.Гылымханы хүүхэд нь ажиллаж байна. Хамгийн гол нь манай аймгийг ах, дүүсийн хэлхээгээрээ хэрчихсэн. Аймгийн бүх томилгоо Х.Баделхан гишүүнээр дамждаг. Ямар худлаа биш.
-
2020 оны 5 сарын 18
Харизм бол харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг. Биеэ авч яваа байдал, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн хэлэмжээрээ олон нийтэд урам зориг, итгэл найдвар төрүүлдэг. Ерөөс харизм нь хүний дотоод сэтгэлээс гардаг.
-
2020 оны 5 сарын 17
Баянхонгор аймгийн хувьд УИХ-ын гишүүн М.Билэгтийн ажлыг үргэлжлүүлэхээр Гадаад Харилцааны дэд Сайд Батмөнхийн Батцэцэг нэр дэвшихээр болсон байна.
-
2020 оны 5 сарын 17
Одоогийн байдлаар, баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна.
-
2020 оны 5 сарын 17
Түүний хэлснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон булхиа явагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудал яригдаж, үүнийгээ хамгаалахын тулд хууль хяналтын байгууллагын удирдлагыг томилдог.
-
2020 оны 5 сарын 17
Гурав дахь нэр дэвшигчээр тодроод буй Т.Аубакирын хувьд Х.Бадeлхан гишүүний төрсөн эгчийнх нь хүү юм байна. Ингэхдээ бүр бас Г.Солтан гишүүний төрсөн ахынх нь хүү. Казахстанд тогтмол амьдардаг. Сүүлийн нэг жил Монголд ажиллаж, амьдарч байгаа гэх. 2016 оны сонгуулийн дараа дэд сайдад яригдаж байгаад хасагдсан. Үүний дараа хотын Гаальд ажиллахаар болсон ч төрийн албаны шалгалтад бүдэрсэн. Уг нь хүн нь боловсролтой ч, түүний бараан сүүдэр нь Х.Баделха, Г.Солтан гэсэн хоёр ах нь. Ах нарынхаа буянаар, бас хөрөнгө чинээндээ эрдэж багагүй бийлэгжүү загнадаг гэх.
-
2020 оны 5 сарын 17
УИХ-ын хаврын чуулган хөшигөө татаж, намууд ирэх парламентын суудлын төлөө хүч үзэхээр бэлтгэл ажлаа эхлүүлэв. Мөн энэ удаагийн парламентаар долоон онцлох хүнийг нэрлэсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа.
-
2020 оны 5 сарын 17
МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд ирэх сонгуульд “Та бидний эвсэл” нэрээр эвсэж оролцохоор болсон билээ. “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа.
-
2020 оны 5 сарын 17
АН-ын Үндэсний бодлогын хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.
-
2020 оны 5 сарын 16
АН-ын эгнээнд элссэн УИХ-ын С.Жавхлан Увс аймагт нэр дэвшихээр боллоо. Түүнтэй хамт н.Цогтгэрэл, н.Цэндсүрэн гэсэн АН-ын ҮБХ-ны гишүүд нэр дэвших юм байна.
-
2020 оны 5 сарын 16
АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших горилогчид эхнээсээ тодорч байна. Сэлэнгэ аймгийн хувьд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ундрам, Сөүл группийн захирал Д.Өнөрболор нар нэр дэвшихээр болжээ.
-
2020 оны 5 сарын 16
НИТХ-ын дарга Р.Дагва Багануур, Налайх дүүрэгт нэр дэвших хүсэлтээ гаргасан байна. Харин намын удирдлагуудаас дунд шатны намын хорооны дарга нарыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
-
2020 оны 5 сарын 16
Боломжийн хулгай байгаа биз дээ. Өнөөдрийн ҮБХ-ны хурал өглөө нээлт хийсэн. Өдөр завсарласан, цахимаар хуралдсан болоод одоо санал хураалт явагдаж байна. Би бол санал хураалтын хуудсыг урчихаад гараад ирлээ. Дүрэм бол дүрэм байх ёстой. Залуучууд нь дүрмээ баримталж байхад юу ч болоогүй юм шииг өөдөөс инээж сууж байх юм, тэр З.Энхболд гэж хүн.
-
2020 оны 5 сарын 16
АН-аас ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах нууц санал хураалт явагдаж байна. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүд залуу гишүүдийг хавчиж, нэр дэвших боломжийг хаасан гэдэг зүйлийг АН-ын гишүүн М.Тулгат нарын залуус шүүмжиллээ.
-
2020 оны 5 сарын 16
Ховд аймагт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ҮБХ-ны гишүүн Пунцаг нар нэр дэвшихээр болсон байна. Мөн Чингэлтэй дүүрэгт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, хуульч Р.Булгамаагийн нэр тодорсон байна.
-
2020 оны 5 сарын 16
Харин АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "АН-ын ҮБХ-нд 410 гишүүн байдаг. Одоогоор 320 гишүүн мандатаа авч хуралд оролцож байна. Сонгон шалгаруулах хорооноос Дотоод сонгуулийн хороондл горилогчдын нэрсийг ирүүлээгүй байна. Нэрс ирсний дараа нууц санал хураалт явагдана. Дунд шатны намаас мэдээллээ битүүмжилж ирүүлсэн. Нэр дэвшигч бүрийн мэдээллийг нягталж үзсэн.
-
2020 оны 5 сарын 16
Өнгөрсөн сонгуулиар МАН 65-уулаа ялалт байгуулж УИХ-д үнэмлэхүй олонхи болж байсан. Гэсэн ч Д.Гантулга, Б.Батзориг, Н.Номтойбаяр нарын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр 62-уулаа болсон билээ.
-
2020 оны 5 сарын 16
УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүнээс энэ удаа 42 нь намаасаа дахин дэвшихээр боллоо. Намаасаа нэр дэвших "виз" аваагүй үлдэж байгаа 20 гишүүний нэг Д.Хаянхярваа өөрийн цахим хуудсаараа Дарханчууддаа талархал илэрхийллээ.