-
2020 оны 5 сарын 12
Монгол Улсын өдгөөгийн Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх. Монгол Ардын Намын даргын тамгыг давхар атгадаг. УИХ-ын 47 гишүүний 100 хувийн саналаар 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр томилогдсон тэрбээр өдгөө МАН-ыг удирдан ээлжит сонгуульд оролцох гэж байна.
-
2020 оны 5 сарын 11
УОК-ын шийдвэрээр БНЭУ дахь монгол иргэдээ татан авах асуудлыг УОК эцэслэн шийдвэрлэсэн байна. Одоогоор 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан бөгөөд эдгээрийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна. Тус улс руу хоёр удаа нислэг үйлдэх юм байна.
-
2020 оны 5 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа цахим хуудастаа байршуулжээ. Тэрбээр энэ тухай "Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав"гэсэн байна.
-
2020 оны 5 сарын 11
Ардчилсан намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргажээ.
-
2020 оны 5 сарын 11
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.
-
2020 оны 5 сарын 11
"Оюутолгой" төслийн гэрээ байгуулахдаа Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Мөнгө угаах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын долоон хүнд яллах дүгнэлт НПГ-аас үйлдсэн. Уг хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ы өдрийн 09.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товоллоо.
-
2020 оны 5 сарын 11
Тавантолгойн бүлэг орд газраас 368 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан талаарх хэргийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг хэрэг хэрэг бүртгэх мөрдөн байцаах шатны ажиллагаанд явагдаж байна гэлээ.
-
2020 оны 5 сарын 11
Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр ажилласан найман жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн захирлууд нэгдүгээр гарын үсгээ өөрсдөө зурж чадахгүй хэмжээний эрсдэл үүссэн. Ц.Элбэгдорж найзуудын сүлжээгээрээ дамжуулан олон ажил хийдэг байсан нь тодорхой болсон.
-
2020 оны 5 сарын 11
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй хуульч Доржийн Миеэгомботой ярилцлаа.
-
2020 оны 5 сарын 11
Д.Амарбаясгалан хотын дарга болох гэж байгаа юм гэнэ ээ. Түүн шиг ЖДҮ-чин дээрэмчнээр хотоо удирдлуулахдаа хүрээгүй байлгүй дээ. Чаддаг юм бол У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар надтай хамт нэг тойрогт өрсөлд
-
2020 оны 5 сарын 11
Өмнийн говь дахь Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг төрийн мэдлийн хоёр компани бий. Энэ нь "жижиг" буюу “Ажнай” группийн эзэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, нөгөөх нь төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани..... Нүүрсний хулгайг Л.Энхболд гишүүн илчилсэн. Гэсэн атлаа сүүлийн жилүүдэд амаа үдүүлсэн мэт огт дуугараагүй. Үүнтэй зэрэгцээд нэр бүхий хэд хэдэн гишүүний бүрэн эрхийн асуудал ойрын үед яригдах бололтой. Тэд хэн бол?
-
2020 оны 5 сарын 11
Прокурор тогтоолоо танилцуулах гээд Н.Номтойбаярыг дуудсан гэх. Гэтэл тэр ирээгүй. Тиймээс албадан ирүүлэхээр шүүхэд хандсан. Шүүх уг хүсэлтийг хүлээж авсан. Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан үүнээс эхлэлтэй.
-
2020 оны 5 сарын 11
Ингэснээр бие даан сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 208 горилогчийн хэн нь хаанаас нэр дэвших вэ гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Бие даан нэр дэвшигчдийн хувьд хамгийн сонирхолтой өрсөлдөөн УИХ-ын 29 дүгээр тойрог буюу гурван мандаттай Хан-Уул дүүрэгт өрнөх дүр зураг харагдаж байна. Энэ тойрогт зургаан бие даан нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд энэ нь УИХ-ын Тамгын газрын дарга асан, хуульч Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хуульч Ж.Эрхэмбаатар, ХҮН-ын гишүүн, дуучин Т.Бат-Оргил, усны Д.Басандорж, Г.Батжаргал нар. Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчдийг энэ удаа онцлон хүргэе.
-
2020 оны 5 сарын 10
Майдар хотын автор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр ЗТХБ-ын сайд байхдаа дагуул хотуудын төслийг ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан.
-
2020 оны 5 сарын 08
Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Энэ бол зүгээр нэг одон медаль, урамшуулап төдий зүйл биш цаана нь айл өрхийн амьдрал, өнөөгийн нийгэмд дутагдаад байсан хууль байсан юм. Тэгвэл энэхүү хуулийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол 2010 онд санаачлан батлуулсан байдаг.
-
2020 оны 5 сарын 08
Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.
-
2020 оны 5 сарын 08
БНСУ-ын агаарын тээврийн компани болох "Корэйн Эйр" авиа компани ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн Монгол руу чиглэг үйлдэх тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа.
-
2020 оны 5 сарын 08
Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
-
2020 оны 5 сарын 08
“Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын нэр бүхий 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг нь. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан” хэмээн мэдэгдэж, нийт 178 хуудас баримтыг УЕП аан М.Энх-Амгаланд гардуулж өгсөн юм. Хэдийгээр иргэн хүний хувиар гэсэн тодотгол нааж баримт бичгийг өгсөн боловч Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүний дунд улс төрийн дайн эхэлснийг ийн гэрчилсэн.
-
2020 оны 5 сарын 08
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр дууссан. Шүүхээс М.Энхсайханыг 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, шүүхээс 4.6 жилийн хорих ял оноолоо. Тэрээр шүүх хурлаас өмнө цагдан хорих 461 ангид байхдаа бичсэн тэмдэглэлээ илгээснийг “Өдрийн сонин”-д нийтэлсэн байна.