-
2019 оны 12 сарын 05
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн тогтолцоотой холбогдуулан туршилтын саналын хуудас хийж сонгуулийн санал тоолох машиныг шалгаад боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэхээр байгаа, одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 35 нам улсын хэмжээний тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлбэл 4 саналын хуудас болно. Гэтэл төсөвт сонгуулийн зардлыг нэг саналын хуудсаар тооцож баталсан учраас нэмж 3 саналын хуудасны зардал яригдана гэв.
-
2019 оны 12 сарын 05
Хөх хот, Эрээнтэй холбоотой Засгийн газрын шалгалт дууссан. Одоогоор танилцуулагдаж амжаагүй байгаа. Өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын хуралдаан болсон. Мягмар гарагт Ерөнхий сайд ОХУ-д айлчлалтай байсан учраас зарим танилцуулагдах байсан гурван асуудал цагтаа багтаагүй. Тиймээс энэ асуудлыг ирэх лхагва гарагт танилцуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан авах 7-10 арга хэмжээ бий. Танилцуулагдаж дууссаны дараа мэдээлэл өгнө.
-
2019 оны 12 сарын 05
Эх орны ирээдүй хаашаа яваад байна, гурван сая иргэн их гүрнүүдийн дунд яаж амьдрах зэрэг тал тал руу нь харж сэтгүүлчийнхээ үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Дээрх хууль батлагдсанаар хэвлэл мэдээллийнхэнд энэ боломжийг нь олгох байх.
-
2019 оны 12 сарын 05
Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.
-
2019 оны 12 сарын 05
"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жил гаруй хугацаанд шүүхээр хэлэлцсэний эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан билээ.
-
2019 оны 12 сарын 05
Тус зөвлөгөөнийг Архангай аймгийн нутгийн зөвлөл, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хамтран зохион байгуулж байгаа аж. “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-ийг нээж УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Архангай аймгийн малчдын зөвлөгөөн”-д төлөөлөгчөөр оролцож буй малчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
-
2019 оны 12 сарын 05
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
-
2019 оны 12 сарын 05
Бүгд улс төрийн болон явцуу эрх ашиг нөлөөлж байна. Үүнд энэ хууль нөлөөлж, цэвэрлэгээ хийх боломжтой юу. Энгийн нэг сэтгүүлч телевиз байгуулаад ажиллах боломж алга. Уг нь ингэж байж хэвлэлийн салбар тунгалаг байх боломжтой. Захиалагчийн талд үйлчилсээр байвал ардчилал тунгалаг байж чадахгүй ээ.
-
2019 оны 12 сарын 05
Өөрөөр хэлбэл, би шүгэл үлээсэн. Дараа нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Шүүх байгууллага хариуцсан хэргээ шийдвэрлэж чадахгүй байна.
-
2019 оны 12 сарын 05
Надад хичээл зааж байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Туршлага дутах эсэхийг мэдэхгүй. Олны анхааралд өртсөн хэргийг анхаараарай. Шударга ажиллана шүү.
-
2019 оны 12 сарын 05
Дээд шүүх шат дамжлаг биш юм аа. Дээд шүүх дээр бүх процесс тодорхой асуудлыг хянадаг болохоос хөгийн асуудлыг шийдэж, мөнгө олдоггүй юм. Эндээс л шүүх засаглал дампуурах эхлэл болж байна.
-
2019 оны 12 сарын 05
Архангай аймгийн малчид Төрийн ордонд чуулж байна. Тус чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэх үеэрээ малчдын нийгмийн асуудлыг анхаарах ёстойг онцолсон юм.
-
2019 оны 12 сарын 05
Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй зугтаадаг эцэг, эхчүүдийг 30 хүртэлх хоногоор цагдан хорих заалт оруулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүргүүлээд буй. Ингэснээр хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, эрхийг нь зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн учир Зөрчлийн тухай хуульд ийн тусгахаар санал хүргүүлсэн юм байна.
-
2019 оны 12 сарын 05
Энэ хөтөлбөр бол зөвхөн одоогийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн улстөрчөөр овоглох ажил биш. Өмнө нь ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн олон ажил байгаа. Тийм учраас тэдэнд ч баяр хүргэх ёстой.
-
2019 оны 12 сарын 05
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.
-
2019 оны 12 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албаны ёсны айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
-
2019 оны 12 сарын 04
хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаадрдлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаанд 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй метр.куб бохир ус байгальд шууд хаягдаж байна.
-
2019 оны 12 сарын 04
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
-
2019 оны 12 сарын 04
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төвөөс өнгөрсөн наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж байсан 62 аж ахуй нэгжид шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ.
-
2019 оны 12 сарын 04
Хуульч Б.Гүнбилэг “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “УИХ-ын нэр бүхий таван гишүүнтэй хамт УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр өрөөнд нь орсон нэг хүн хутга барьж дайрсан. Энэ үед хамгаалалтын албаныхан дээрээс нь шууд дарж унагаасан" гэж мэдэгдсэн билээ.