-
2019 оны 11 сарын 06
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
-
2019 оны 11 сарын 06
Зарим аймаг дахь авто замын бүтээн байгуулалтын талаарх Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхээс урьд маршрутыг бодлогын түвшинд нарийн тодорхойлох шаардлагын талаар Сангийн сайд тайлбар хийв.
-
2019 оны 11 сарын 06
“Страто” гээд компани “Эрдэнэс таван толгой”-гоос 72 доллараар нүүрс авч байгаа. Дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ын татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ “Страто” гэдэг компани төлөхгүй. Борлуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” төлнө.
-
2019 оны 11 сарын 06
Эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо
-
2019 оны 11 сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 199 дүгээр зарлиг гаргаж Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.
-
2019 оны 11 сарын 06
Хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлээд буй. Прокуророос хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэвэл АТГ-т буцаах ёстой. Харин эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл шүүхэд шилжүүлэх юм. Яг одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг прокурор хянаж буй.
-
2019 оны 11 сарын 06
Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн хэргээ сайн дураараа илчилсэн иргэнийг ялаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх талаар Эрүүгийн хуульд заасан. Хуулийн зохицуулалтын талаар Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
-
2019 оны 11 сарын 05
Xөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг тэрээр тодотгов.
-
2019 оны 11 сарын 05
Иргэд амин зуулга болсон малаа хулгайд алдан хохирч, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирж байна.
-
2019 оны 11 сарын 05
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
-
2019 оны 11 сарын 05
Б.Ганбатыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон тохиолдолд тэрбээр жилийн дотор гурван өөр төрийн өндөр албан тушаал хашсан нэгэн болж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болж дэвшсэн нь энэ үйл явдал юм.
-
2019 оны 11 сарын 05
"Унтаад сэрсний маргааш" гэдэг шиг Монголбанкны ерөнхийлөгчийг эсэх чөлөөлөх асуудалтай холбоотой Байнгын хорооны хуралдааны үеэр гэнэт дуу орсон Т.Аюурсайхан гишүүний шүүмжлэлийн ард ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдэг нь цаг хугацааны асуудал, удахгүй тодорхой болох биз ээ. Гагцхүү юугаар гэдэг нь сонин...?!
-
2019 оны 11 сарын 05
Г.Занданшатар: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд төрд 38 жил ажилласан туршлагатай эдийн засагч хүн гэж тогтвор, суурьшилтай ажиллуулахыг хүсч байсан. Гэвч цаг үе биднээс хариуцлага тооцохыг шаардаж байна.
-
2019 оны 11 сарын 05
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 5-ны өдөр ажлын хэсэг, байнгын хороо, дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна.
-
2019 оны 11 сарын 05
Х.Тэмүүжин: Нэг нэгнийхээ улыг шагайж, хэн нь дарга болох асуудал дээр бөөнөөрөө ирж суусан хоёр жилийг өнгөрөөлөө.
-
2019 оны 11 сарын 05
Тэрбээр “Миний бие Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр өгөөж нь энэ цагтаа ч ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.
-
2019 оны 11 сарын 05
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны сацуу салбартаа дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 21 аймаг, алслагдмал дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьжээ.
-
2019 оны 11 сарын 05
ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн аравдугаар сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.
-
2019 оны 11 сарын 04
Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал бүхэлдээ бүлэглэлийн гарт орж, хүн амын 90% нь ядуу тарчиг амьдралтай болсон байна. Монгол Улс маань 30 тэрбум долларын өртэй болж, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 мянган долларт хүрч, авлига, ядуурал, өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж эхэллээ.
-
2019 оны 11 сарын 04
Хөх хотын Консулын газрын хоёрдугаар хүн нь манай системд ажиллаж байсан хүн байгаа. Харин гурав дахь хүн нь та бүгдийн ярьсан хүн бий. Энэ хүн өмнө нь Эрээний Консулын газарт ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй.