-
2019 оны 10 сарын 26
Автобус, автомашин агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж байгаа талаар хяналт тавих, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг журамла.
-
2019 оны 10 сарын 26
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай уулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын энэ сарын 25-ны өдрийн чуулганаар шийдвэрлэв.
-
2019 оны 10 сарын 26
Нэг хүн төрийн бус 10 байгууллагын тамга тэмдгийг эзэмшиж байгаа гажуудал бий бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, гишүүнчлэл зэрэг тодорхойгүй байдаг байдлыг цэгцлэхээр төслийг боловсруулсан байна.
-
2019 оны 10 сарын 26
Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ.
-
2019 оны 10 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцох үеэр тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын А.Такэбэ, Т.Фукуда, Н.Сузуки, К.Ооно, Т.Кобаяаши зэрэг зарим залуу гишүүнтэй уулзаж, хоёр орны түүх, соёлын онцлог, харилцаа, хамтын ажиллагааны хөгжил зэрэг сэдвээр найрсаг дотно яриа өрнүүллээ.
-
2019 оны 10 сарын 25
Монголын эмч нарын VI их хурал Төрийн ордонд болж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд бүх чадлаа зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаа эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, их хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв.
-
2019 оны 10 сарын 25
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улс дахь өөрийн орны элчин сайдын яаманд тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын залуу гишүүдийг хүлээн авч уулзаж, ярилцав.
-
2019 оны 10 сарын 25
Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой
-
2019 оны 10 сарын 25
Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүс байгуулах тухай баримт бичиг батлагдаад олон жил өнгөрсөн, энэ асуудлыг бараг 30-аад жил ярьж байгаа ч бодитой үр дүн гараагүй өнөө хүрсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудал эрчимтэй яригдаж, энэ хэрээр эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулах шаардлагатай болоод байгаа.
-
2019 оны 10 сарын 25
Хуулийн төсөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.
-
2019 оны 10 сарын 25
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга нь арилжааны болон тансаг зэрэглэлийнх биш бөгөөд дунджаар 55-60 ам метр талбайтай, нийтдээ 550 орчим айлын орон сууц баригдана, барилгын нэг ам метрийг нь 800 мянган төгрөгөөр тооцож гэрээ хийсэн.
-
2019 оны 10 сарын 25
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны үеэр гишүүд асуулт асууж харилт авлаа.
-
2019 оны 10 сарын 25
Тусгай сангуудын дагалдуулсан хуульд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг нэгтгэх болсонтой холбогуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ЖДҮ-гийн зээл олдохгүй байх вий гэсэн болгоомжлол бий.
-
2019 оны 10 сарын 25
Ц.Гарамжав: Хил хаалттай байхад хар тамхи, хууль бус наймааны асуудал олноор гарч байна. Гэтэл хилийн бүсэд чөлөөт бүс нээчихээр энэ асуудал гаарахгүй гэх баталгаа бий юү. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх бэ. Хилээ нээчихдэг. Гэтэл дагаад гэмт хэргийн гаралт нэмэгдэх юм биш биз.
-
2019 оны 10 сарын 25
"Хоёр улсын хуулийн этгээдийн хооронд онгоцны сэлбэг арилжих явцад үүссэн 1.5 сая ам.долларын авлагатай холбоотой асуудлыг манай улсын төв прокурорын газраас шалгаж, шийдэх явцад танай улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болд нь 300 мянган ам.долларыг залилсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
-
2019 оны 10 сарын 25
Б.Пүрэвдорж: Гаднын зээл сайхан нэрээр орж ирдэг. Гэхдээ зээл өгсөн хүмүүс зөвлөх үйлчилгээ энэ тэрээр далимдуулж өгсөн зээлээ өөрсдөө хамаад явдагын жишээ энэ.
-
2019 оны 10 сарын 25
Илүүдэл жинтэй гэдэг шалтгаанаар “Оюутолгой” ХХК ажилд авахаас татгалзсанд гомдолтой байна гэж иргэн Ц.Чинбат энэ сарын 21-нээс эхлэн өлсгөлөн зарлаад байна. Тодруулбал тус компани нь 100 кг-аас дээш жинтэй хүнийг ажилд авахыг дотоод журмаараа хориглодог бөгөөд энэ ч үүднээс ажилд авахгүй гэсэн шийдвэрийг 2017 оны дөрөвдүгээр сард гаргажээ.
-
2019 оны 10 сарын 24
игерь улсын нэр бүхий хоёр иргэн 2018 оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд аж ахуйн нэгж байгуулах нэрийдлээр 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар, евро залилж, мөнгө угаасан байна.
-
2019 оны 10 сарын 24
Монгол Улс “Саарал жагсаалт”- д орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна.
-
2019 оны 10 сарын 24
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.