зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль эрх зүй

142 143 144 145 146 147 148
  • 13 байгууллага, 1 иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татлаа
    2018 оны 5 сарын 02
    13 байгууллага, 1 иргэнтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татлаа
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн ахалсан Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
    2018 оны 5 сарын 01
    Мөн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт 2016, 2017 онд хамрагдаж байсан болон 2018 онд хамрагдахаар хүсэлтээ гаргасан,  хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтад хамрагдсан иргэдийн санал бодлыг сонслоо.
  • “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” МАРАФОН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
    2018 оны 4 сарын 30
    Иргэдийн дунд идэвхтэй хөдөлгөөнд суурилсан эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор Дархан-Уул аймагт “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлт амжилттай зохион байгуулагдлаа.
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас дөрвөлжин булш, чулуун байгууламж илрүүлжэ
    2018 оны 4 сарын 30
    Судалгааны ангийн зорилго нь Монголын зүүн бүс нутгийн шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийг хүртэлх ил бууц, суурин, булш оршуулгын дурсгалт газрыг шинээр илрүүлэх, өмнө бүртгэгдсэн дурсгалуудыг нягтлан судлах юм.
  • Д.Хишигдорж заанд зориулсан дууны уралдаан зохион байгуулжээ
    2018 оны 4 сарын 28
    Энэ сарын 26-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Монгол Улсын хүчит заан, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер Дүгэржавын Хишигдоржид зориулсан "Хишигтэй заан" дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг тус сумын ерөнхий боловсролын сургуулиас санаачлан анх удаа зохион байгуулжээ.
  • Шүлхийтэй 15 мянга гаруй толгой мал устгажээ
    2018 оны 4 сарын 27
    Засгийн газар иргэддээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлодог орон болох зорилт тавьсан. Үүний тулд мал сүргээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.
  • Ирэх сарын 1-нээс Баян-Өлгийд цоохор ирвэс хамгаалах төсөл хэрэгжүүлнэ
    2018 оны 4 сарын 27
    Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян-Өлгий аймагт ирвэс болон түүний идэш бологч амьтан, тэдний амьдрах орчныг хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
  • Хөвсгөл нууранд дөрвөн иргэн энджээ
    2018 оны 4 сарын 26
    Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээсээ 1300 метрийн  зайд, нуурын  15 метрийн гүнээс гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
  • Айлын хашаанаас их бууны сум олджээ
    2018 оны 4 сарын 26
    Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дах айлын хашаанаас их бууны сум олдлоо гэсэн дуудлага иржээ.
  • Сэлэнгэ аймгийн төвд энэ сарын 27-ны өдөр "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ" болно
    2018 оны 4 сарын 24
    Сэлэнгэ аймгийн төвд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ" болно
  • Сэлэнгэд япон технологиор гурвалжин будаа дахин тарина
    2018 оны 4 сарын 23
    Сэлэнгэ аймаг, Япон улсын Шизоука мужийн мэргэжилтнүүдтэй хамтран дахин гурвалжин будааг энэ жил тариалахаар боллоо.
  • Сэлэнгэ аймагт малын эмч мэргэжилтнүүдийн сургалт боллоо
    2018 оны 4 сарын 23
    Аймгийн ХХААГ-аас нийт малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрх зүйн орчин нилээдгүй өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа цаг үед энэ удаагийн сургалт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
  • Говь-Алтайн засаг дарга орлогчоо зодож гэмтээжээ
    2018 оны 4 сарын 19
    Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо гарыг нь хугартал гэмтээсэн “хурган зодоон” энэ сарын 9-ний орой Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болжээ.
  • Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Б.Нарантуяа япон улсын шизоука мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2018 оны 4 сарын 18
    Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа Япон улсын Шизоука мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нар байлцлаа. Манай аймаг Шизоука мужтай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Зүүнбүрэн суманд 40 га газрт Япон улсын мэргэжилтнүүдийн хамт гурвалжин будаа амжилттай тариалсан бөгөөд энэ жил га талбайгаа нэмэгдүүлж ахин тариалах гэж байна.
  • Сэлэнгэ аймагт: “Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл хэрэгжинэ
    2018 оны 4 сарын 16
    “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн танилцуулга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд боллоо. Энэхүү төслийн танилцуулгыг Германы олон улсын хамтын ажиллагааны ЭТИС хөтөлбөрийн чиглүүлэгч багш Ч.Оюун-Эрдэнэ хийв.
  • Сэлэнгэ аймгийн засаг даргын нэрэмжит спортын тэмцээн эхэллээ
    2018 оны 4 сарын 06
    Сэлэнгэ аймгийн засаг даргын нэрэмжит спортын тэмцээн эхэллээ
  • Манлай уяач Д.Эрдэнэчулууных Саригийн аманд сайхан өвөлжиж байна лээ
    2018 оны 2 сарын 05
    “Зуугийн талыг наслахдаа өөрийнхөө араншинг зөв тодорхойлж, тийм зантай хүн гээд хэлж чадахгүй мөртөө дэргэдүүр өнгөрөх адууг хараад сайн муу бүх шинжийг нь хэлчихнэ шүү.
  • Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ манай дээдсүүдийн шуналын нян шингэсэн“Бохирын сав”
    2018 оны 1 сарын 26
    -Цусаа соруулж байгаа эдийн засаг цонхигор царайтай, амьд үхсэн хоёрын хооронд явна-
  • Ж.Чинбүрэн: Хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд зайлшгүй эрт илрүүлэх шаардлагатай.
    2018 оны 1 сарын 18
    Ж.Чинбүрэн: Хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд зайлшгүй эрт илрүүлэх шаардлагатай.
    ХҮСТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн дэлхийн шилдэг мэс заслын эмч нарт олгодог Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батламжаа гардан аваад эх орондоо ирсэн билээ.
    Ж.Чинбүрэн эмч “Элэгний төв хэсэгт байрлалтай хорт хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах нь” сэдвээр докторын сэдэв зэрэг хамгаалж, 800 гаруй мэс ажилбарын үр дүнг 90 гаруй хувийн амжилттайгаар дэлхий дахинд харуулсаныг нь үнэлж Францын мэс заслын академи хүндэт гишүүнээрээ өргөмжилсөн гэдэг.
    Ж.Чинбүрэн эмч Монголчуудад хамгийн их тохиолддог дөрвөн төрлийн хавдрыг эрт оношлохын тулд тоног төхөөрөмжөө сайжруулах, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдүүлэх талаар УИХ-ын чуулганд оролцож гишүүдэд ажлаа тайлбарлаад гарч ирэхэд нь уулзаж ярилцлаа.
    -Хорт хавдрыг эрт оношлохыг хуульчлах талаар ярьж байна. Ингэхийн тулд Эрүүл мэндийн даатгалын сангаас гадна Улсын төсвөөс дэмжлэг шаардлагатай гэлээ. Жилдээ 74 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг жаахан тодруулж, нарийвчлан задлахгүй юу?
    -Эхлээд УИХ-ын гишүүд Монголчуудын өвчлөл, цаг бус үхлийн гол шалтгаан болчихоод байгаа хорт хавдарт анхаарлаа хандуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаад ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүний хувьд сэтгэгдэл өндөр байна. Манай ХСҮТ-ийн хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь эмчлээд байхад үр дүн гарахгүй байгаа нь л юм. Яагаад үр дүн гарахгүй байна гэвэл манайханд тохиолдож байгаа гол дөрвөн төрлийн хавдар тун хожуу үедээ оношлогдож байгаад л хэргийн учир байгаа юм. Тийм учраас Монгол Улс даяар системтэйгээр эрт оношилж, илрүүлэх үйл ажиллагаа явуулдаг болохгүй бол бид ард иргэдээ харсаар байгаад л алдаад байх нь тодорхой. Манайд хорт хавдрыг эрт илрүүлэх олон сайхан хөтөлбөр байсан л даа. 1998 оноос эхлээд л Хорт хавдрыг эрт илрүүлэх Үндэсний хөтөлбөртэй байсан. Бүтэн 5-10 жилээр ажиллалаа. Нэгэнт улс даяар систем нь бүрдээгүй учраас энэ ажил явсангүй, амжилт ч олсонгүй. Харин одоо хууль тогтоогч, УИХ-ын гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн нь том дэвшил гэж харж байна. Энэ том төсөв мөнгийг хэрхэн тооцоолж гаргаж ирсэн юм бэ гэдэг асуулт гарах нь тодорхой. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол өргөн уудам Монгол орны хэмжээнд хөдөө орон нутгийн иргэд заавал Улаанбаатарыг зорилгүйгээр хорт хавдрын эрт илрүүлэлтэд хамрагддаг байх боломжийг бүрдүүлэхийг л зорьж байна. Ингэхийн тулд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хорт хавдрыг эрт илрүүлэх чадамжийг өндөр түвшинд гаргах нь л хамгийн чухал байгаа юм. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа нь ХСҮТ-ийг хөгжүүлэх гээд л, ХСҮТ-д хөрөнгө мөнгө хийх гээд л байгаа зүйл огт байхгүй. Бид хамгийн гол нь Монгол Улс даяараа хавдрыг эрт илрүүлдэг маш нарийн системтэй болоод энэ тогтолцооныхоо дагуу дөрвөн төрлийн хавдрыг эрт, найдвартай илрүүлдэг болъё оо л гэж байгаа юм. Үүний тулд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийг хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг чадавхижуулахад зарцуулах шаардлагатай байгаа юм. Эмнэлгүүдээ чадавхижуулна гэдэг нь зөвхөн хавдрыг эрт илрүүлэхэд л байгаа юм биш л дээ. Хүний эрүүл мэндийг оношлоход шаардлагатай тоног төхөөрөмжүүд, дүрс оношлогооны аппаратын асуудал энд хамаарагдана. Эдгээрийг шийдсэнээр хөдөө орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна гадагшаа урсаж байгаа ихээхэн мөнгөний урсгалыг Монголдоо авч үлдэх гээд эдийн засгийн ч ихээхэн ач холбогдолтой болох юм.
    -Энэ асуудалд манай иргэдийн идэвхи, ухамсар бас нэлээн гол үүрэгтэй байх болов уу. Эрт оношлогоонд хамрагд гээд байхад хэнэггүйтэж явсаар байгаад өвчнөө хүндрүүлчихдэг асуудлыг хэрхэн шийдэх вэ?
    -Тийм. Энэ бол хамгийн ноцтой асуудал байгаа юм. Энд яригдаж байгаа зүйл бол хавдрын эрт илрүүлэлтэд иргэн та их идэвхитэй, ухамсартай хамрагдах ёстой гэсэн үзэл санаа юм. Энэ хуулийн үзэл санаа нь ерөөсөө л “Иргэн та хавдрын эрт илрүүлэлтийн оношлогоонд ухамсартай, идэвхитэй хамрагдаач ээ” гэдэгт л байгаа юм. Эрт илрүүлэлтийн оношлогоонд хамрагдаач ээ, орооч ээ гээд байхад ирэхгүй, хамрагдахгүй байгаа хүмүүсийг яах вэ. Тэгж явсаар байгаад хавдар нь бүр томроод бүх биеэр нь тархчихсан хойно ирж байгаа хүмүүсийг яах вэ. Энэ бол эмчилж байгаа бидэнд ч харамсалтай, тухайн хүнд ч харамсалтай, ар гэрт нь мэдээж бүр их харамсалтай зүйл шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд тухайн иргэний хариуцлагын асуудлыг хөндөж байгаа. Тухайн иргэний хариуцлагыг тооцохын өмнө төр өөрөө “За би танд үнэ төлбөргүй үзлэг хийж байна шүү. Та заавал ирж үзүүл” гэдэг мэдээллийг байнга өгч гэрээс нь дууддаг байх ёстой. Энэ тогтолцоог бий болгохын тулд ойролцоогоор 3-4 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Ерөөсөө ард иргэдийг гэрээс нь дуудаж хавдрын эрт оношлогоонд заавал хамруулдаг тогтолцооны тухай ярихад нэг иймэрхүү. Хэрвээ ингэж дуудаад байхад ирж оношлогоонд хамрагдаагүй бол дараагийн удаа та өөрөө мөнгөө төлж оношлогоонд хамрагдана гэдгээ мэдэж байх ёстой. Ер нь манай иргэд эрүүл мэндийнхээ төлөө тодорхой хариуцлагатай байх ёстой юм. Тэгэхгүй бол баахан хэнэггүй явж байснаа нэг л өдөр “Би өвдчихлөө. Намайг эмчлээтэх” гээд байж болохгүй шүү дээ. Бас төр нь өөрөө эмчлэх системээ бүрдүүлээгүй байж “Та эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай бай” гээд байж бас болохгүй. Байдал нэгэнт тодорхой тул Монголын төр эхлээд хавдрын эрт оношлогоо хийдэг тогтолцоогоо хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгож, хөрөнгө санхүүгээ ч шийдчих хэрэгтэй юм. Энэ тогтолцоог орон нутагтаа жигд бий болгоё гэдэг үүднээс л УИХ дээр асуудлаа ярьж байна. Монгол орон даяар хавдрын эрт оношлогооны тогтолцоог бий болгохын тулд дааж давшгүй их хөрөнгө мөнгө шаардлагагүй. Жишээлбэл Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэхэд ерөөсөө л Эхо аппарат хэрэгтэй, дээрээс нь хавдрын Иммунологийн шинжилгээний аппарат хэрэгтэй. Ходоодны хорт хавдар гэхэд дурангийн оношлогоо хийгээд л илрүүлчихнэ. Дурангийн аппаратууд бол одоо бараг бүх аймагт байгаа. Хамгийн гол нь тэнд ажиллах боловсон хүчнээ сайн бэлтгэх шаардлагатай байгаа юм. Гэмтэж эвдэрсэн аппаратыг нь засч янзалдаг мэргэжилтнүүдээ бэлтгэе. Нөгөөтэйгүүр аймаг болгон рентген аппараттай болсон. Уушигны хавдрыг эрт илрүүлэхэд зөвхөн цээжний рентген зураг байхад л хангалттай. Бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэхийн тулд баасанд нь цус байна уу үгүй юу гэдгийг л үзэхэд хангалттай. Тэнд тусгай тоног төхөөрөмжний шаардлага огт байхгүй. Зөвхөн тусгай гуурсан хоолойнд баасыг нь хийгээд холиод үзэхэд л өнгө нь өөрчлөгдөж байна уу гэдгийг л үзээд оношийг нь тодорхойлдог. За Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд бас л тогтолцоо нь бий болчихсон. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр бүх аймгуудад Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд шаардлагатай дуран суурилуулчихсан. Харамсалтай нь ганц нэг аймаг дүүрэгт тэдгээр дурангууд гялгар уутаар хучаастай байж байгаа. Эдгээрийг бүрэн ашиглалтад оруулах нь чухал байгаа юм. Хавдрын эрт оношлогооны ажил яагаад үр дүнтэй хэрэгжихгүй байна гэвэл одоогоор санхүүгийн тогтолцоо нь зөв биш буруу яваад байна. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалаар тодорхой хэмжээний мөнгө хавдрын эрт илрүүлэлтэд зарцуулахад буцаад өгөөж нь юу байх вэ гэвэл эрт оношлогдсон хүн, хожуу илэрсэн хүн хоёрын эмчилгээний зардал өдөр, шөнө шиг ялгаатай гарахад л байгаа юм. Жишээлбэл Элэгний хорт хавдрыг эрт илрүүлвэл эмчилгээний зардал нь 2-3 сая төгрөг бол хожуу илэрвэл хагалгааны зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг шаардлагатай болно. Их ялгаа байгаа биз. Тийм учраас Даатгалын сан аль болохоор бага мөнгө зарцуулж байгаа хуримтлалаа их зөв зарцуулах шаардлагатай байгаа юм. Үүнийг хийх нь одоо хамгийн чухал байна.
    -Эрүүл мэндийн сайдын зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг шууд ийм зүйлд зарцуулж болохгүй, ерөнхий бодлогоор асуудал нь явж байгаа гэсэн. Гэтэл дээрх дөрвөн төрлийн хавдрыг зайлшгүй эрт оношлох шаардлагатай байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
    -Би өөрөө яг хавдрын талын эмч хүн. Одоогоор манай иргэд хавдрынхаа их хожуу үед ирдэг учраас их харамсалтай байдаг. Иргэд маань аль болохоор эрт үедээ оношлуулвал амь нас нь төдийчинээ уртсана. Ингэхээр иргэдээ аль болохоор хамгаалж хавдрын эрт оношлогооны энэ том бүтцийг бий болгохгүй бол болохгүй байна. Мэдээж Эрүүл мэндийн даатгалын сангаас аймаг дүүргийн эмнэлгүүдэд хавдрын эрт оношлогооны нэг ч тоног төхөөрөмж, аппарат авч өгч болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр зөвхөн тусламж үйлчилгээг л худалдаж авах ёстой юм. Тэгэхээр бидэнд 2017 оны сайн туршлагууд олон бий. Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас 10.2 тэрбум төгрөг гаргасан байгаа. Та бүхэн санаж байгаа бол 45-60 настай хүмүүсийг Элэгний, умайн хүзүүн, хоол боловсруулах замын зэрэг хавдрын оношлогоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгийг нь төлөөд явсан. Энэ бол хавдрын эрт оношлогооны нэг төрлийн системийн эхлэл тавигдсан гэсэн үг шүү дээ. Одоо үүнийгээ л илүү найдвартай, илүү чадавхитай хөгжүүлэх, бүр илүү сайн системчлэх шаардлагын үүднээс л бид УИХ-д хандаад байгаа юм. Мэдээж энэ системийг заавал хуульчлах албагүй гэвэл бүр л сайн биз дээ. Эцсийн үр дүнд энэ систем бүх Монгол Улс даяар найдвартай, чадавхитай бий болоод ард иргэд маань хариуцлагатайгаар хавдрын эрт оношлогоонд хамрагддаг болчихвол хамгийн гол амжилт тэр л болох юм.
    -УИХ-ын гишүүдийн зүгээс эрт оношлогооны тусгай аппарат Монголд ганц ч байхгүй гэж байна. Үүнийг оруулж ирэх шаардлагатай, эмч мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай гэж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
    -Цацраг идэвхит бодисыг сахарын уусмалтай холиод хүний судсаар тарьж хавдрын эс байвал хамгийн түрүүнд сахарыг өөртөө наалдуулдаг тийм аппарат байдаг юм. Хавдрын эсийг сахарт наалдуулдаг чадварыг нь ашиглаж хавдрын тархалт хэр зэрэг их байна гэдгийг тодорхойлдог тэрхүү аппарат нь эрт үеийн оношлогооны бус хожуу үеийн хавдрын тархалтыг шинжлэн судлахад гол нь ашиглагддаг юм. Одоогоор Улсын II эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогоо эмчилгээний төвд тийм аппарат суурилуулахаар төсөвт нь суусан юм билээ. Энд тэрхүү аппаратаас гадна тэнд хэрэглэгддэг радио идэвхит бодисуудыг үйлдвэрлэх реактор гэж байгаа. Тэр нь бараг л жижигхэн цөмийн реактор байгаа юм л даа. Тэгэхээр удахгүй тэр аппарат Монгол Улсад ашиглагдаж үүргээ гүйцэтгэж эхлэх гэж байгаад баяртай байгаа.
    -Урьд нь ийм аппарат ерөөсөө байгаагүй юмуу. Уг нь хүмүүс байдаг гэж бодоод явсан юм шиг байгаа юм?
    -Монгол Улсад урьд нь ийм аппарат байгаагүй ээ. Харин хавдрын гол оношлогоо бол компьютер томограф байгаа юм л даа. Бид саяхан компьютер томографын аппараттай болсон. Ер нь бол Монгол Улсын хэмжээнд компьютер томографын нэлээн хэдэн аппарат ажиллаж байгааг хэлэх ёстой.
    -Иргэдийн дунд хорт хавдар хожуу үедээ нэгэнт орчихсон бол гадагшаа л явахгүй бол Монголд эмчилж чадахгүй гэсэн ойлголт бий болчихсон. Энэ тал дээр манай эмч нарын чадвар үнэхээр дутагдаж байгаа юу?
    -Тэгэхээр хорт хавдрын хожуу үе гэдгийг хоёр хувааж үзэх ёстой юм. Бүр үсэрхийлэл өгөөд эмчлэгдэхгүй болчихсон хавдар гэж байна. Хожуу үедээ орсон ч хагалгаа эмчилгээ хийх боломжтой гэж хоёр хувааж үздэг юм. Хожуу үедээ орсон ч тэрхүү хавдрыг нь хүний биеэс бүтнээр нь авах юмуу, туяа химийн эмчилгээгээр өсөлт ургалтыг нь зогсоох эмчилгээ хийж болдог. Эдгээр эмчилгээг манай ХСҮТ бүтэн 20 жил нуруундаа үүрээд аваад явж байна. Бидний хийж байгаа эмчилгээний үр дүн ч дэлхийн дундажаас хоцроогүй харин ч арай жаахан дээгүүр байгаа. Гагцхүү хорт хавдартай хүмүүсийг арай жаахан удаан амьдруулахын тулд эрт илрүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэгэнт хавдар нь ясандаа юмуу уушгиндаа, тархиндаа үсэрхийлчихсэн хүмүүсийг бол хаана ч очсон эмчилж чадахгүй байгаа. Дэмий зардал гаргаад буцаад ирж байгаа хүмүүс олон байгаа. Мэдээж эцсийн шатандаа орчихсон тийм хүмүүсийг Солонгосын эмнэлэг ч гэсэн “Уучлаарай таныг эмчлэх боломжгүй болжээ. Та гэртээ харь даа” гээд л буцааж байгаа. Хүмүүс аргаа бараад л эцсийн горьдлого тээгээд гадаад явж байгааг буруутгах арга байхгүй. Яах вэ хөндлөнгийн хариу сонсог л дээ. Мэдээж тэр хүмүүсийг буруутгах ямар ч арга байхгүй. Хүний амь гэдэг хамгийн үнэт эрдэнэ шүү дээ.
  • Б.Нарантуяа : Хоёр Жадамбаагийн зээ охин гэхээр хараагийнхан анддаггүй
    2018 оны 1 сарын 18
    Сэлэнгэ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б. Нарантуяа таныг “Өглөөний шуудан” сонин “24 tsag,mn “сайтын “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа урилаа.
142 143 144 145 146 147 148
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    20 цаг 8 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    20 цаг 28 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    21 цаг 20 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    21 цаг 25 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Уржигдар 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    2025-07-12
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    2025-07-12
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    2025-07-12
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    2025-07-12
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    2025-07-12
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    2025-07-12
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК