-
2020 оны 4 сарын 04
Токио-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан.
-
2020 оны 4 сарын 04
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзжээ.
-
2020 оны 4 сарын 03
Нийтийн эзэмшлийн талбай дахь ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүллээ.
-
2020 оны 4 сарын 03
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын иргэдээ Япон Улсаас татан авах ОМ502 дугаартай нислэг 15.50 цагийн үед газардах байсан ч 16.00 цагт газардлаа.
-
2020 оны 4 сарын 03
Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.
-
2020 оны 4 сарын 03
Энэ онд Налайх Чойрын уулзвараас гуравдугаар хорооны төмөр замын хуучин таван шар байшин хүртэлх 4.4 км авто замын ажил хийгдэж 2 урсгалтай 4 эгнээ болгон өргөтгөнө.
-
2020 оны 4 сарын 03
Монгол Улсын иргэдээ Япон Улсаас татан авах ОМ502 дугаартай нислэгээр 266 зорчигч ирж байгаа бѳгѳѳд 14 нь нярай хүүхэд байгаа аж.
-
2020 оны 4 сарын 03
Одоогийн байдлаар ЭЕШ-нд 16.911 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс өмнөх оны 1803, хөгжлийн бэрхшээлтэй гурав шалгуулагч байна.
-
2020 оны 4 сарын 03
Нэг сургуульд 100-аас дээш хүүхдийг төвлөрүүлэхгүй. Нэг ангид 15-аас дээш хүүхэд хичээллэхгүйгээр холбогдох байгууллагын заавар зөвлөмжийн дагуу төгсөх ангийн сурагчдын хичээлийг оруулахаар судалж байна.
-
2020 оны 4 сарын 03
Нийслэлийн прокурорын газраас 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн "УБТЗ" ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.
-
2020 оны 4 сарын 03
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 676 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2020 оны 4 сарын 03
Энэ сарын 1-нд Сэлэнгэ аймагт, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
-
2020 оны 4 сарын 03
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.
-
2020 оны 4 сарын 03
Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өчигдөр Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай буюу нийт 560 кг адууны өлөн гэдсийг нууцаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна.
-
2020 оны 4 сарын 03
Б.Наранбаатар: Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр хүмүүсийг тусгаарласнаас хойш хэн нь хайртай хүмүүстэйгээ дахиж уулзаж чадаагүй. Битүүмжилсэн хувцастай эмчтэй өдөрт гуравхан удаа уулзаад л тэдний гар дээр ѳнгѳрч байна. Үрэгдсний дараа улсын зардлаар чандарлаж, үнсийг нь үгүй хийж байна. Ядарч, цѳхѳрсѳн, итгэл найдвараа алдсан эмч эмнэлгийн ажилчид, хэн нэгнээ алдсан гэр бүл, хэзээ үхэхээ мэдэхгүй хэвтээ ѳвчтѳнүүд, хэзээ хэнээс халдвар авчих бол гэсэн айж сэрдсэн харц. Ийм аймшигтай зүйлийн дунд Монгол Улсын нэгээхэн эд эс ширхэг нь болсон бид үлдсэн. Гэхдээ биднийг ирээд аваач гэж гуйхгүй. Улсынхаа эдийн засгийг сөхрүүлж, ард иргэдээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна.
-
2020 оны 4 сарын 03
Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1.011.100-д хүрлээ. Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудыг АНУ, Итали, Испани улсууд тэргүүлж байна.
-
2020 оны 4 сарын 03
Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах 2020 оны гэрээг үзэглэлээ.
-
2020 оны 4 сарын 02
Тодруулбал, Солонгос улсад коронавирусний шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан өндөр настан, асран хамгаалагчтай 40, эрүүл мэнд, асран хамгаалагчтай 110, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, бусад 13 иргэн ирсэн юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон бусад тусгаарлах байранд 21 хоног тусгаарлаж, ачаа тээшийг нь ариутгаж нэгдсэн журмаар олгоно.
-
2020 оны 4 сарын 02
Бүгд Найрамдах Сингапур улс дахь Монголын Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
-
2020 оны 4 сарын 02
“Үнэт металл, үнэт чулууны, эсвэл, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийн судалгааг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 7 хоногийн турш явуулна.