зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Наранбаатар: "Ядаж үр хүүхдээ Монгол руугаа буцаах юмсан" гэдэг хүсэлтэй ээж, аав олон бий

2020-4-03
0
ЖИРГЭХ

Франц, Итали, Испани зэрэг улсуудад COVID-19 халдварын улмаас олон мянган иргэн амь насаа алдаад байна. Испани улсад Монгол Улсын 2000 гаруй иргэн суралцаж, ажилладаг. Эдгээр иргэдийн хувьд өөрийн болоод үр хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг бодвол Монгол руугаа буцмаар байна. Гэвч эрсдэл өндөртэй улс орноос эрсдэл дагуулж очихыг хүсэхгүй байна. Гэхдээ ядаж үр хүүхдүүдээ эх оронд нь буцаах юмсан гэдэг хүсэлтэй байгааг Испаин улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Б.Наранбаатар хэлсэн юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Испани улсад коронавирусний тархалт өндөр байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Тус улсад амьдарч байгаа иргэдийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ. Та бүхэн өөр хоорондоо хэр холбогдож байна уу?

-Бид сошиалаар холбогдож мэдээллээ солилцож байна. Энд оршин суудаг монгол иргэдийн хувьд Испани улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөж хариуцлагатай байгаа.

-Испанид 2000 гаруй монгол иргэн ажиллаж, суралцдаг гэсэн. Эдгээрийн дундаас эх орон руугаа буцах хүсэлт гаргасан иргэн бий болов уу?

-Одоогоор буцах хүсэлт гаргасан хүн байхгүй. Харин аялалаар ирээд хорионд орсон 19 хүн бий. Иргэдийн хувьд Испанид халдвар өндөр байгаа учир Монголдоо эрсдэл дагуулж очоод яах вэ гэсэн байх суурьтай байна лээ. Ихэнх нь шүү. Харин зарим нь ядаж хүүхдээ нутаг буцаах юмсан гэж байгаа харагдсан.

-Аялалаар очоод хорионд орсон иргэд буцах хүсэлтээ Франц дахь Элчин сайдын яаманд гаргасан юм болов уу?

-Элчин сайдын яаманд хүсэлт гаргах анкет гаргасан гэсэн мэдээлэл бий.

-Халдварын тархалт Испанийн эдийн засагт хэр хүндрэл үүсэж байна вэ. Ажил хийдэг гадаад иргэд ажлын байраа алдахгүй байх, орлоггүй болохгүй гэсэн баталгаа гаргаж өгсөн юм болов уу?

-Халдвар ѳдрѳѳс өдѳрт хурдацтай тархаж байна. Энд гадаад, дотоод гэлтгүй бүх иргэн адил тэгш эрхтэй байдаг. Ажлын байраа алдах тохиолдол их бий. Испани улсад өнөөдрийн байдлаар 302 мянга 365 хүн халдварт өвчний улмаас ажлийн байраа бүр мѳсѳн алдсан. Энэ дунд Монгол хүн ч бий. Харин ажлын байрны түр чѳлѳѳлөлт гэсэн заалтанд 1.5 сая хүн хамрагдсан. Эдгээр хүн энэ хорио тавигдахаар ажилдаа буцаж орох нѳхцѳлтэй. Мѳн Засгийн газраас энэ сараас эхлэн иргэдийг, ажлын байрнаас халж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Испани, Франц, Итали зэрэг улсуудад үнэхээр хүнд цаг үе тулгараад байна.

-Нас баралт маш өндөр байна. Испанид ажиллаж амьдардаг иргэдийн сэтгэл санаа хэр байна вэ?

-Хэцүү шүү дээ. Испани улс одоогоор 10 мянган иргэнээ алдаад байна. Ѳглѳѳ босоход л олон зуун хүн үхсэн мэдээ угтаж байна. Аймшигтай. Бидэнтэй л адилхан хүний эмээ, ѳвѳѳ, аав ээж, ах эгч нь амь үрэгдэж байна.

Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр хүмүүсийг тусгаарласнаас хойш хэн нь ч хайртай хүмүүстэйгээ дахиж уулзаж чадаагүй. Цаг үргэлж битүүмжилсэн хувцастай эмч нартай өдөрт гуравхан удаа уулзаад л тэдний гар дээр ѳнгѳрч байна.

Үрэгдсний дараа улсын зардлаар чандарлаж, үнсийг нь үгүй хийж байна. Эмч ажилчид хүрэлцэхгүй, амрах завгүй ажилж байна. Испани улс даяар эмч, сувилагч, асрагчийн мэргэжилтэй хүн бүрийг сайн дураараа ажиллахыг уриалан дуудаж байна. Тэтгэвэрт гарсан ажилтнуудаа хүртэл авч ажиллуулаад ч хүн хүрэлцэхгүй байгаа гэсэн. Эмнэлэг даацаа дийлэхгүй болсон учир спорт цогцолборуудыг эмнэлгиин зориулалтаар ашигласан. Гэвч хүрэлцэхгүй байна. Ѳнѳѳдрѳѳс цэргийн ангиудыг ашиглаж эхэлсэн.

Ядарч, цѳхѳрсѳн, итгэл найдвараа алдсан эмч эмнэлгийн ажилчид, хэн нэгнээ алдсан гэр бүл, хэзээ үхэхээ мэдэхгүй хэвтээ ѳвчтѳнүүд, хэзээ хэнээс халдвар авчих бол гэсэн айж сэрдсэн харц.

Ийм аймшигтай зүйлийн дунд Монгол Улсын нэгээхэн эд эс ширхэг нь болсон бид үлдсэн. Гэхдээ биднийг ирээд аваач гэж гуйхгүй. Улсынхаа эдийн засгийг сөхрүүлж, ард иргэдээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Тиймээс монголчууд минь дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай байгаарай гэж захимаар байна.

-Маш харамсалтай. Та бүхэн эрүүл мэндээ сайн бодоорой. Ажилгүй болсны улмаас байрны түрээсээ төлж чадахгүй болсон монгол иргэд бий юү?

-Энэ хамгийн том асуудал болоод байна. Ихэнх иргэд авсан цалингаа түрээсийн тѳлбѳрт ѳгдѳг. Гэтэл одоо орлогогүй болсон учир яах учраа олохгүй сууж байна. Гэхдээ мөнгөгүй болчихлоо, нутаг буцая гэж хэлээгүй шүү. Испанийн Засгийн газраас гаргах шийдвэрийг хүлээж байна. Ѳнѳѳдѳр Засгийн газраас байрны түрээс болон хүнсний бараа худалдан авч чадахгүй болох эрсдэлтэй иргэдэд зориулж банкнаас хүүгүй зээл ѳгѳх шийдвэр гаргасан. Тус зээлийг хорио цээрийн дэглэм цуцлагдсанаас хойш зургаан сарын дотор барагдуулах нѳхцѳлтэй.

-Халдвар авсан монгол хүн байгаа юү. Эсвэл сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, тусгаарлагдсан?

-Азаар ийм зүйл тохиогүй байна.

-Ашгүй дээ. Испанид ойролцоогоор хэчнээн бага насны хүүхэд бий вэ. Ядаж хүүхдээ Монгол руугаа буцаах юм сан гэсэн хүн бий гэсэн. Ийм бодолтой хэр олон хүн байгаа юм бол?

-Испани улсад ойролцоогоор 400 орчим хүүхэд бий. Хүүхдээ буцаах юмсан гэж бодож явдаг, ингэж хүсэж байгаа эцэг, эхчүүд цөөнгүй бий. Харамсалтай нь тийм боломж даанч байхгүй шүү дээ. Элчин сайдын яамнаас Европоос Монгол иргэдээ татах шийдвэр хараахан гаргаагүй гэж мэдэгдсэн. Хэрвээ Монгол Улсын Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийн авна гэвэл хамгийн түрүүнд хүүхдүүдээ өгч явуулах байх.

-Тэгэлгүй яах вэ. Үхтэл үр харам гэж үг байдаг шүү дээ. Та гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг байх аа?

-Тийм ээ. Би эхнэр, хүү хоёрын хамт амьдардаг. Энд ажиллаж амьдраад 16 жил болж байна. Манай ажил одоогоор зогсоогүй учир мужийнхаа холбогдох газраас зөвшөөрлийн бичиг авч хотоор чѳлѳѳтэй зорчиж байгаа. Гадуур шалтгаангүй явахыг бүр мөсөн хориглосон. Хууль, дүрэм их чанга. Хэрвээ зөрчвөл торгохоос эрлээд шоронд хорих заалттай.

-Хэрвээ нутаг буцаах шийдвэр гаргавал буцах уу?

-Яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүүгээ өгч явуулах байх.

-Франц дахь Элчин сайдын яамтай хэр холбоотой байна вэ. Холбогдож чадаж байна уу?

-Миний хувьд байнга холбоотой байгаа. Франц дахь Элчин сайдын яам маш хариуцлагатай ажиллаж мэдээ мэдээллийг цаг тухай бүрт цахим хуудсаараа мэдээлдэг. Энэ боломжийг ашиглан Элчин сайдын яамны ажилчдадаа баярлаж байгаагаа илэрхийлье.

Ташрамд монголчууддаа хандаж хэлэхэд улсаас гаргасан дүрэм журмыг ухамсарлаж, дор бүрнээ дагаж мѳрдѳж, аюултай нөхцөл байдлыг даван туулна шүү гэж хэлмээр байна.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Элчингийнхэнг (131.147.175.20)
    Энэ боломжийг ашиглаад мнг улсын гадаадад суудаг элчин сайдынханыг цэвэрлэмээр юм. Ер нь бол их хүнд сурталтай, ааш муутай, харьцааны соёл, санаачлага муутай хүний төлөө гэсэн хүмүүм ховор. Ихэнх нь чадалтай боловсролтой гэхээсээ илүү арын хаалганыхан цагаа өнгөрөөж ядан суудаг шинжтэй. Ер нь бол их хоцрогдмол харьцаа соёлтой
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.71.149)
    Энэ хүнд хэцүү цаг үед ядаж муухай үг хэлэхгүй ээ, хэнч байсан боломж байсан бол явж амьдралаа сайжруулахын төлөө явна ш дээ. Монгол улсын төр засгийн бодлого хөдөлмөрийн насны залуучуудаа гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлэх энд өөрсдөө хамаг баялагийг нь хуваан авч баяжих байлаа тэд нарт үйлийн үр нь ирнэ биз дээ
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (202.9.46.181)
    ta nar mini irne gevel uls anxaarax l bx. yadaj xeden xyyxdee avaad irex yumsan. endee taivan toglog. tegvel tomchuud ni setgel taivan uursdiiguu anxaaraad bx bolomjtoi bolno. 400 xyyxed bodood unuu shunu noir xyrexgyi ee.eryyl l bgaasai
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.205)
    Сайхан сэтгэлийн үр цэцэглэнэ ээ
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Гэрэл (37.165.248.125)
    Зөв бичиж сураач ээ, сэтгүүлч ээ!!! Арай ч дээ :(
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    bi mongoldoo hairtai tiim uchraas iim yed mongoldoo ochij gai bolohgui tertee tergui bainga ochdog bolohoor….harin gadaadad amdardag ihenh hymyys mongoloo muulj muuhai gazraas yavah mini geed l yavdag bizdee hudlaa um bish tegeed neeh giigyylzen amdardag um shig, haraad baihad ayul bolohoor l nutgaa sanaj gene, zondoo l juulchinii vizeer yavj baigaa hymyysch gesen tyr ch gesen muuhai gazraas yavjya gej yarij baihiig sonsoj baisan evgui l sonsogdoh um bilee...
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    ene yag zov baihgui albatai um shig yavchihaad ovchin chirj ireed baij hereggui shdee, baih gej ochson gazraa baizgaah l heregtei shdee, tertee tergui neeg ih irje gesen bodolgui l hymyys baigaa bizdee...
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.126.89.3)
    Ухаантай залуу байна. Зарим нэг нь бол халдвараа нуугаад үхэн хатан л ирж байна шүү дээ .өөрөө ирж л байвал бусад нь хамаагүй гэсэн санаатай
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Гутмаар юм (66.181.190.151)
    Сонин сонин бодол их төрж байнаа. Үнэндээ монголдоо амьдарч байгаа хүмүүс минь ихэнх нь хүний шаарнууд тунаад үлддэг юм шиг санагдах боллоо. Амьдрал хөөж гадаадад яюаа хүмүүст атаархах нь их юм байна. Муухай юмс их бичих болж. Тэндээ үх, битгий ир, хэн яв нэсийм гээд. Арай л муухай хүмүүс монголд байна.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Spaind bga eh orondoo hairtai hun
      Setgel sanaagaar demjsend bayarlalaa. Hunii orond ooriigoo tavij bodohgui bga humuus l tegj yariad bna daa. Jargal hooj irsen ni hed bh ve. Gadaadad bga humuusiin 90 huvi ni engiin ard bga shu. 10% ni avilgachidtai holbootoi biz. Setgegdeluudiin ihenhi ni oilgoson setgegdel bga bolohoor oodrog bolchihloo. Bayarlalaa hun chanaraa aldaagui bgad chin.
      2020 оны 04 сарын 03
  • ах нь дүүс чинь (103.26.195.47)
    гадаадад амьдарч яваа ах дүү хүүхэд төрөл садан нийт монголчууд минь амьдарч буй нутагтаа нутаг нэгтнүүддээ чадах чинээгээрээ тусалж нэг маск аа гэсэн илүүчлэн амьдарч яваа монголчууд минь маскаа зүү гараа угаа орой үдшийн үеэр бүү гар Европ болон өнгөт арьстангууд аюултай шүү.биеэ бодоорой бидний Монгол хэр арга хэмжээ авч буйг харж л байгаа байлгүй сайн өдөр ирж ах дүүс минь инээлдэн уулзах болно.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • хол хүний нутагт аж төрж амьдарч яваа монголчууддаа эрүүл энхийг хүсье!Сайн цаг ирнэ .
      2020 оны 04 сарын 03
    • spaind bga irgen
      Ikh bayarlalaa. Demjij oilgoson humuust gunee talarhaj bna. Ta nar maani ch eruul bgaarai
      2020 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.161.68)
    Амьдрал хөөгөөд л явсан шүү дээ! Одоо л Монголдоо хайртай болсон уу!? Үхдэг ч сэхдэг ч тэсэж дээ! Баруун зүүнгүй Монголоо мужлж суудаг цагаачидад ёстой дургүй!
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • spaind bga hunees
      Boli doo chi. Ajild orii avilga nehne, ariin haalga haina. Nas , shud, tsaraigaar yalgavarlana. Avsan tsalin amidrald hurehgui. Asuudal zondoo bga. chi zovlon uzeegui amidarch bgaa ni l yum biz. Ingej helehgui ee gadaadad bga humuusiig. Tsaashdaa chinii amidral dandaa iim bh u. Amidrald am garch boldoggui yum shu. Arga yadaad l irsen bdag engiin arduud ihenhi ni shu. Olson mongooroo Mongold bga ger bulee tejeedeg yum za yu. Gadaadad bga humuus chin harin hamgiin ih eh orondoo hairtai humuus bdgiin. Bolohgui bga zuiliig ni zasah gej helj yarij bdag yum.
      2020 оны 04 сарын 03
  • Зочин (192.82.72.45)
    Хөөрхий монголчууд маань үе үеийн эрх баригчдын цавчааны золиос болж хаа сайгүй л боолын хөдөлмөр эрхэлж явхиймдаа.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • spaind bga irgen
      Ikh bayarlalaa. Bodit uneniig ooroo heljee. Eruul bgaarai
      2020 оны 04 сарын 03
  • Ххххх (202.126.88.138)
    Ёр нь бол та нар монголд хэрэггүй шүү.наана л цаг хугацааг тоолоод сууж бай.хүүхдээ ч явуулаад хэрэггүй.өвчин авчирвал яахийм.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Spaind bga hun.
      Hooy chi bol novsh yum daa. Ingej hund ch helj bsangui. argagui erhend hellee. chinii ah duu bval yahav. ingeed heleed suuh u. Mongold arga yadaad l amidral hooson humuus ihenhi ni bdag. Bugd avilgachdiin ah duus bish shu dee.Yanaa geed l suuj bna bi bas... arai ch dee. Iim huntei ch yu yarih ve dee.
      2020 оны 04 сарын 03
  • Зочин (118.235.3.27)
    Гадуур чөлөөтэй явж байгаа бол маш болгоомжтой байгаарай. Гараа сайн угааж. Маск байнга зүүж байгаарай. Маскны гадар хэсэг бохирдсон байх тул болж өгвөл ойрхон сольж, олдоц муутай бол сайн хатгааж гадаргуунаас нь гараараа барихгүй байхыг бодоорой. Бээлий сайн хэрэглээрэй.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Spaind bga irgen
      ikh bayarlalaa... Yariltslaga ogson hun bish ch bna.Gehdee ene ikh setgel gargaj bichsen humuusiig haraad ooriin erhgui setgel hodolloo. Ta nar mini eruul bgaarai
      2020 оны 04 сарын 03
  • цэрэн (66.181.191.191)
    дэвэн дэлхийгээр хэсүүчилж ..газрын мухарт хүрчихсэн мнгл иргэд яасан ч олон юм ве . эх орон нэгтнүүдее үнэхээр өрөвдөж хайрлаж бн шүү . эцсийн бүлэгт энэ айхавтар тахал бүрмөсөн дарагдаж нартай сх өдрийг эх нутгийнхаа цэлмэг хөх тэнгэрийн дор удахгүй угтана биз ее .. сн сх-г хүсее?! биеэ бодоорой ! ахан дүүс нар мини
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • spaind bga irgen
      Ikh bayarlalaa. Ene ikh suu shig tsagaan setgeliig tani bishirch bna. Eruul bgarai.
      2020 оны 04 сарын 03
  • ud (203.91.115.43)
    mundag zaluu baina aa,, yum uzej nud tailsan hun iim l baidag.ta buhniig mongoliin huh tenger iveeg ee.bie ee sain bodooroi.Sain sanaani uzuurt shar tos bii gedeg.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Spaind bga irgen
      Ikh bayarlalaa. Amidrald muugaasaa sain ni olon bdag gej yamar unen yum be. Comment bichsen humuusiin oilgoson demjsen ni olon baigaad ooriin erhgui setgel hodlon baysaj suuna. Ta nar maani eruul bgaarai.
      2020 оны 04 сарын 03
  • Зочин (2.221.103.59)
    Монгол улсад сонгууль монгууль, гүүр зам гэж нилээд далжигнаж байгаа хүмүүсд хэлхэд энэ байдал дараа жилийн эх хүртэл энэ байдал үргэлжилнэ. Хэзээ Монголд гамшиг дэлгэрэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Тэр цагт Монголын одоогын эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар аманд ч үгүй хамарт ч үгүй. Хайртай хүмүүсээ аврах боломжгүй, нас барсан ч уулзах, оршуулах боломжгүй, бүгдийг нь халдваржхаас болгоомжилж хаа нэгтээ булна гэж мэдээрэй!
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    5 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    9 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    12 мин
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    14 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    20 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 0 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 43 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    1 цаг 56 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    15 цаг 39 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    16 цаг 2 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    16 цаг 39 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    16 цаг 40 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    17 цаг 4 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    17 цаг 9 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    17 цаг 12 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    17 цаг 29 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    17 цаг 31 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    17 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 52 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК