-
2017 оны 6 сарын 15
Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.
Хотын дарга С.Батболд нээлтийн үгэндээ “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна.” гэлээ.
Оргил салбарын анхны үйлчлүүлэгчдэд гарын бэлэг гардууллаа
УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараар үйлчлүүлсэн анхны иргэдтэй уулзаж, гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа. Өнөөдөр төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг олголоо. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн залуу хосуудад шинэ төрсөн ихрүүдийнх нь гэрчилгээг хотын дарга олгож, эрүүл саруул өсч торнин сайн хүн болохыг ерөөлөө.
Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 15
2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.
-
2017 оны 6 сарын 15
Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар болсон талаарх мэдээллийг бид хүргэсэн. Учир нь хэт халалтаас үүдэн хаврын тариалалт удааширч, жимс жимсгэнийн тариалалтад ч мөн хуурайшилт сөргөөр
-
2017 оны 6 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан ард түмнийг хагалан бутаргах, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах шинжийг агуулсан мэдээллүүдэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Энэ талаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар мэдээлэл хийлээ.
-
2017 оны 6 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан, одонг Жанжин туганд зүүж өгсөн юм.
-
2017 оны 6 сарын 15
Хачигт хазуулсны улмаас тус аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт нас барсан бол бас нэг хүн ийм шалтгаанаар хорвоог орхижээ.
-
2017 оны 6 сарын 15
МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргасан. Энэ сарын 25-нд зохион байгуулахаар хуваарьт тусгасан байсан наадмын сорилго барилдаан цуцлагдахаар болжээ.
-
2017 оны 6 сарын 15
ЦЕГ-аас 60 тэрбумын Г.Доржзодовын талаар мэдээлэл хийлээ
-
2017 оны 6 сарын 15
“BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тодруулдаг.
-
2017 оны 6 сарын 15
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нар Баянзүрх дүүргийн 6, 18, 25, 26 дугаар хорооны зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцлаа.
Ажлын хэсэг Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцснаар дараах зам, газрыг чөлөөлөхөөр боллоо. Үүнд: Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгаж, нэг машин өнгөрөх зайтай байсныг 2 машин чөлөөтэй зөрөх боломжтой болгох юм.
Мөн тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд-Интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах, 18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох, 18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах, 6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах, 25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах, тус хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох, Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах, 26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд Зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 15
БҮТ: ЭЕШ-ыг 24 хүүхэд хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанар өгч чадаагүй
-
2017 оны 6 сарын 15
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр 09 цагт “Мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хурал болох байсан ч дахин хойшилжээ.
-
2017 оны 6 сарын 15
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрт гал гарсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар ОБЕГ-аас дөнгөж сая Шадар сайд У.Хүрэлсүхэд мэдээлэл хийлээ.
-
2017 оны 6 сарын 15
Энэ жилийн Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 1000 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилнэ.
-
2017 оны 6 сарын 15
Цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын сувилагчдын нийгэмлэг, Гамшиг,яаралтай тусламжийн сувилагчдын холбоо, Сувилахуйн мэргэжлийн холбоо хамтран “Халдварын хяналт, урьдчилан сэргийлэх” сэдэвт “Цэргийн сувилагч-2017” хоёрдугаар чуулганыг 2017 оны зургаадугаар сарын 9, 10-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
-
2017 оны 6 сарын 15
Г.Ганзориг: Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна
Богд ууланд гарсан түймрийг унтраах үйл явц ямархуу байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригоос тодрууллаа.
-Богд ууланд гарсан галыг бүрэн унтрааж дууссан уу, нөхцөл байдал ямар байна вэ?
-Асаж байсан 6 түймрийн 4-ийг нь бүрэн унтрааж дуусаад 2-ыг нь цурманд оруулаад байна. Хур бороо орохгүй байгаа учир хөрсөн доогуур шатаж байхыг үгүйсгэх аргагүй учир бүрэн унтрааж дууссан гэж хэлэх боломжгүй. Ямартай ч Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Онцгой байдлын ерөнхий газрынхантай хамтран ажилласны эцэст өнөөдөр 16 цагт галыг унтрааж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлсэд дан ганц биднээс гадна сайн санаатай залуус маань их тус дэм болсон. Монголын Пажеро клубын залуус 20 тонн ус авчирж, гал унтраахад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Хоол хийдэг клубын залуус ч хоол, унд аваачиж өгье гэж утасдаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр гал тавьж байгаа иргэд байгаа нь харамсалтай байгаа юм.
-Энэ талаар тодруулахгүй юу?
- Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Богдхан уулын Дархан цаазат газрын даргын тушаал гарч, Богд ууланд аялахыг хориглочихоод байхад үүнийг үл хэрэгсэн ууланд алхах нэрийдлээр гал алдаж байгаа иргэд цөөнгүй байна. Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна шүү дээ. Үүгээрээ нийт алхагчдыг буруутгах гэсэнгүй. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг л байх юм байна шүү дээ. Биднийг үг хэлэхээр өөрсдийн эрхийг эдэлж байна гээд явчихаж байгаа хүмүүсээс болж гал түймэр гарч байгаа гэдгийг энд анхааруулах нь зүйтэй байх. Ойн түймэр хамгийн аюултай. Гэтэл ойд гарч байгаа түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгааг иргэд маань анхааралдаа авч, хэн хэнээ хүндэтгэж, байгаль дэлхийгээ хайрлаасай гэж хүсэх байна.
-
2017 оны 6 сарын 15
УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийг МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болоод байгаа. Тэгвэл түүнийг өнөөдөр цагдаагийн хамгаалалтад авчээ. Энэ талаар зарим эх сурвалжууд “Д.Доржзодовыг баривчлахаар гэрийнхэн нь гадаа цагдаа нар бүслээд байна” гэх мэдээллийг өгч байгаа ч албаныхан энэ талаар өөр тайлбар өгсөн байна.
-
2017 оны 6 сарын 15
Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 05-09-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 130 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 114, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 6, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 274 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Х.Анбаяр, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн П.Цээпэлжид, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн А.Өлзийнаран нарын зэрэг 114 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
-
2017 оны 6 сарын 15
2017-06-15
-
2017 оны 6 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.
Өнөөдрийн байдлаар:
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэр байна.
Дээрх 9 түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Улаанбаатар хотод гарсан 3, нийт 4 түймрийг цурманд оруулсан.
Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 306 албан хаагч, 25 автомашинтайгаар, орон нутгаас 135 иргэн, 9 автомашинтайгаар нийт 441 хүн,1 нисдэг тэрэг, 34 автомашинтайгаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд гарсан 96 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1738 албан хаагч, 193 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 183 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 2793 иргэн, 307 автомашин, 44 мотоцикль тус тус дайчлагдан нийт 4900 хүн, 523 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 151 морьтойгоор ажилласан байна.
Улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн
Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.